Хичээлийн шинэ жил эхэлж, сурагчид ном, дэвтэр, дүрэмт хувцас худалдаж авах гээд олон асуудалтай тулгарч байна. Оюутнуудад сар бүр 70 мянган төгрөг өгч, нийтийн тээврээр үнэгүй зорчих нөхцөл бүрдүүлсэн хэрнээ дунд сургуулийн сурагчдад төрийн зүгээс дэмжлэг үзүүлэхгүй байгаа талаар эцэг эхчүүд ярьдаг. Дүрэмт хувцсыг сурагчдад "шахаж" зардаг асуудал гарсаар байна. Тэгвэл хувиараа бизнес эрхэлдэг Д.Хишигбаатар болон түүний гэр бүлийнхэн захын хорооллын сургуулийн сурагчдад дүрэмт хувцас бэлэглэж сайн үйлс бүтээжээ. Тэрбээр Баянхошуунд байдаг нийслэлийн 76 болон 67-р дунд сургуулийн сурагчдад тус бүр нь 20 мянган төгрөгийн үнэ бүхий 240 ширхэг, нийт 480 дүрэмт хувцас үнэгүй өгсөн байна.
Сурагчдад дүрэмт хувцас бэлэглэсэн Д.Хишигбаатартай ярилцлаа.
- Ямар учраас хүүдүүдэд дүрэмт хувцас бэлэглэх болсон бэ?
- Бид нар жил бүрийн есдүгээр сарын 03-нд аав Г.Дэмбэрэлдоржийн гэгээн дурсгалд зориулан хүүхэд баярлуулж, буян үйлддэг юм. Энэ жил уламжлал ёсоороо Сонгинохайрхан дүүргийн 67 болон 76 дугаар дунд сургуулиудын 480 гаруй сурагчдад дүрэмт хувцас бэлэглэн хүүхдүүдийг баярлуулж байна. Өмнө нь бид хүүхдүүдэд чихэр боов тараах зэргээр баярлуулж ирсэн. Харин энэ жил аав маань бурхан болоод 20 жил болж байна. Хүүхдүүд нь ч өсч өөрсдийн байр суурийг хэдийнэ оллоо. Тиймээс бид дорвитой буян үйлдэхийг хичээсэн дээ. Энд ямар ч бизнесийн сонирхол байхгүй гэдгийг хэлмээр байна.
- Яагаад 67, 76 дугаар сургуулийн хүүхдүүдийг сонгон баярлуулах болсон бэ?
- Бид эцэг эхээсээ 11-үүлээ. Эдгээр сургуулиудад бид эрдэм боловсрол олж авсан. Тиймээс алслагдсан дүүргийн, амьжиргааны түвшин доогуур эцэг эхчүүддээ нэг удаа ч болов тус нэмэр болъё гэж бодсон. Энэ дүрэмт хувцсыг би хүнээс мөнгөний авлагадаа аваад зарж борлуулснаас хүүхдэд буян болсон нь дээр гэж бэлэглэхээр шийдсэн. Манай гэрийнхэн ч хүүхдүүдийг баярлуулсандаа өөрсдөө их баяртай байгаа.
- Танай найзууд бас таны сайн үйлст нэгдсэн байна?
- Ямар нэгэн хөдөлгөгч хүч, уриалах хүн байвал бусдад туслах хүсэлтэй хүмүүс цөөнгүй байдаг юм байна. Жишээ нь манай найз Ц.Мэндбаяр 1000 нэрийн барааны дэлгүүрт лангуу ажиллуулдаг юм. Тэрээр миний хүүхдүүдэд туслах гэж байгааг сонсоод өөрийн хүсэлтээр амьжиргааны түвшин доогуур 104 хүүхдэд өөрийн борлуулдаг хувцаснаас бэлэглэсэн. Найз маань "Бусдад, ялангуяа хүүхдүүдэд туслах хүсэлтэй явдаг ч тэр болгон боломж олдоод байдаггүй" гээд хоёр сая гаруй төгрөгийн 49 эрэгтэй, 55 эмэгтэй бэлэн хувцсыг мөн захын хорооллын сурагчдад сайхан сэтгэлээр бэлэглэсэн.
76 дугаар сургуулийн захирал Х.Баяржаргал:
- Манай сургуульд энэхүү буянтай үйлийг хийж, сурагчдыг маань баярлуулж байгаа Зоёо гуайн хүүхдүүдэд үнэхээр их баярлаж байна. Бид эдгээр дүрэмт хувцасыг размерээс шалтгаалан тавдугаар ангийн сурагчдад бэлэглэхээр болсон. Манай сургуулийн хамт олон, эцэг эхчүүд, сурагчид хөл газар хүрэхгүй л баярлаж сууна даа.
Манай сургууль бол байгуулагдаад 31 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Нийт 2350 хүүхэдтэй. Алслагдсан дүүргийн, гэр хорооллын сургууль болохоор эмзэг бүлгийн сурагчид ихэнх хувийг эзэлдэг. Д.Хишигбаатарын найз манай ахлах ангийн 104 сурагчид таарах бэлэн хувцасыг мөн бэлэглэж байгаа. Бид эдгээр хувцасыг хүүхдүүдэд эмзэг бүлгийн гэж тодотгож, нэр зааж өгч болохгүй. Тиймээс бид анги удирдсан багш нартай хамтран АХА, Сайн үйлсийн аян зэрэг тэмцээн зохиогоод, оролцогчдод эдгээр хувцасыг бэлэглэх болно.