logo
“Mining and Construction Mongolia 2012” үзэсгэлэн нээгдлээ

“Mining and Construction Mongolia 2012” үзэсгэлэн нээгдлээ

2012/09/06
Эрдэс баялгийн нөөц, хөгжлийн боломж бололцоогоороо дэлхий дахины хөрөнгө оруулагчдын анхаарлыг хамгийн ихээр татах болсон Монгол улсад анх удаа уул уурхайн болон барилгын салбарын олон улсын үзэсгэлэн болж байна. Өчигдөр нээлтээ хийсэн “Mining and Construction Mongolia 2012” үзэсгэлэнд Австрали, Канад болон Герман зэрэг 22 орны 190 компани, байгууллагууд оролцож байгаа юм. Эдгээр олон улсын компаниудын 70 хувь нь цаашилбал ихэнх нь Монголд анх удаа айлчилж байгаа учир уг үзэсгэлэнд оролцож байгаа болон хүрэлцэн ирсэн импортлогч компаниудын хувьд гадны шинэ үйлдвэрлэгч, бизнесийн шинэ түншээ олох, барилгын сүүлийн үеийн технологи бүтээгч нарийн мэргэжлийн инженерүүдтэй танилцах, туршлага солилцох боломжийг олгож байгаа аж. Үзэсгэлэнгийн нээлтэд Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, МҮХАҮТ-ын дэд дарга М.Оюунчимэг, “Allworld Exhibitions” компанийн Азийн салбарын захирал Brendan Jennings нар оролцож үг хэллээ. Мөн Монгол улсад суугаа Элчин сайдууд оролцсон юм. Үзэсгэлэнг Allworld Exhibitions групп зохион байгуулж байгаа бөгөөд уул уурхай, зам барилгын салбаруудын үзэсгэлэнг хамтатгаснаараа онцлог болж байна. Үзэсгэлэн 2012 оны есдүгээр сарын 5-7-ны өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт болно.
А.Алт 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш