ҮЗХорооны гишүүний суудал, сонгуулийн тойрог өгөх нэрийдлээр мөнгө хийж гаршсан нэгэн эрхэм Дорнод аймгийн Ардчилсан намыг удирдаж байна.
Орон нутгийн сонгууль хаяанд ирсэн энэ үед нэр дэвших сонирхолтой гишүүддээ тойрог худалдах ажилаа ид хийж яваа намын дарга Г.Болдбаатарынхаа өмнө нь хийж байсан болон одоо явуулж байгаа ажилыг намын хорооны гишүүд нь эсэргүүцэн сонгуульд ийм даргатай орвол эрсдэлтэй гэж үзэж огцруулах талаар хэлэлцэж эхэлсэн бололтой.
Ер нь Дорнод аймгийн ардчилсан нам, намын дарга Г.Болдбаатарыг тойрсон хэл ам тасардаггүй.
Намын дарга Г.Болдбаатар нь хэлэн жилийн өмнө намын дарга болсоныхоо дараахан аймгийн төвийнхөө хажууханд хун шувуу буудаад унагаж байсан гэдэг. Удалгүй халамцуу үедээ намынхаа байранд нэг гишүүндээ ухамсрын шанаа өгч нокаутанд оруулчихаад цагдаагийханд “би нэг ажилчнаа алгадсан юм” хэмээн хээв нэг өчиж байжээ. Үнэхээр ч нам нь Болдбаатар даргын “Түшнээ” компанийн ажилчдаар, намын хороо нь түүний хамаатан садан, ах дүү нараар дүүрчихсэн аж. Дандаа гар нь загатнаж явдаг даргын дараагийн бай нь аймгийн ИТХ-ын дарга Хүрэлбаатар болж байсан санагдана. Бүр хөрш зэргэлдээ Чита мужид айлчилж явах үедээ хурлынхаа даргыг хэмх балбаад хаячихсан тухай тухайн үед ид шуугиж, улаан халз болсон Хүрэлбаатар дарга Оросын цагдаад өргөдөл өгнө гэж дайрахад нь хамт яваа нөхөд нь “улсынхаа нэр сүрийг бод” гээд болиулж байжээ.
Мань эр энэ явдлынхаа дараа “боксын бээлийгээ” цэргүүддээ өгсөн бололтой. АН даяар ротаци эхлэх гэж байсан тэр үед Сонгуулийн нутаг дэвсгэрийн хорооны дарга нь энэ ажлыг зохион байгуулдаг. Тэр нь намын даргын гарын хүн байх нь ойлгомжтой. Гэтэл чухал ажил хариуцсан хүн болох Батмөнх гэгч нь бас л согтуу үедээ намынхаа идэвхтэй гишүүний нэг Б гэдэг эмэгтэйг хэвтэрт ортол нь зодож байлаа. Намын хариуцлагатай ажилтан нь нэг гишүүнээ тэр тусмаа эмэгтэй хүнийг босож чадахгүй болтол нь нүдэж байсан гэхээр энд ямар аймшигтай харгислал тогтсоныг харуулж байна. Зодуулсан эмэгтэй нь Сонгуулийн хорооны даргадаа “та дүрэм зөрчсөн үйл ажиллагаа явуулж байна, дүрмээ баримталж ажилла” гэсэн шаардлага тавиад “бурууджээ”. Энэ мэт намын үйл ажиллагааг шүүмжилсэн, намын шинчлэлийн асуудал ярьсан гишүүдээ нэг бол алганы амт үзүүлнэ, эсвэл аманд нь хэдэн цаас чихээд шийдсээр бүр сурцтай болсон талаар жирийн гишүүдээр тогтохгүй өрсөлдөгч намын найзууд нь элэглэн ярьдаг болж.
Аймгийн том бизнесмэн, намын дарга, дээр нь ИТХ-ын тэргүүлэгч тэрээр олон удаа хүн зодож байсан ч цагдаагийнхан нь тэр бүрийд нь нүдээ аниад өнгөрөөдөг.
Болдбаатарыг араас нь далдхан дэмжиж санхүүжүүлж явдаг АПУ-ийн Батчимэг, Түвшин нар байна. АПУ компанийн бүтээгдэхүүнийг дорнод аймагт зарах онцгой эрхийг дээрх эрхмүүдийг ҮЗХ-ний гишүүнээр сонгуулахад намын хорооныхоо гишүүдийг командласаных нь хишиг болгож өгсөн гэдэг.
Дорнод аймгийн ардчилсан намыг иймэрхүү адал явдалтай нөхөр удирдаж, аймгийн намын нэр хүндийг гишүүд сонгогчдын дунд унагаж байхад төв намын удирдлага юу бодож суудгийг бүү мэд.