Даваа гарагт ТВ, интернет, facebook-ээр 12 настай хүүхэд бетон шахагч машинд даруулж амиа алдсан тухай шуугив. Энэ аймшигтай, бүр гутармаар, цаашлаад уур хүрмээр хэрэг юунаас болов гэдэг асуулт гарч ирж байна. Улаанбаатар хотын үе үеийн захирагч нар хотыг маань багагүй хугацаанд "захиран зарцуулж" байгаад УИХ-ын дархан цаазтай гишүүн болоод хувийн карьераа хөөгөөд явчихдаг. М.Энхболд, Ц.Батбаяр, Т.Билэгт нар бол тод жишээ. Тэд УИХ-д суугаад ч гийгүүлсэн зүйл байдаггүй. Тэр нөхөд Н.Энхбаярын араас явдаггүй юмаа гэхэд нэг л өдөр ухамсар дээр нь хүнд машин механизм унах байтугай Улаанбаатар хот тэр чигээрээ нураад унах биз. Нэгэн мэдээллийн сайтаас “Зөвшөөрөлгүй барилгын балаг охины амь насанд хүрчээ” гэсэн нийтлэл уншлаа. Гарчгийг нь хараад зөвшөөрөлгүй барилга биш ухамсаргүй, хариуцлагагүй, шуналтай, залхуу, сэтгэлгүй, зүрхгүй, тархигүй шат шатны гарын үсэг зурдаг хурган дарга нар л охины амь насанд хүрчээ гэж бодогдов.
Манайд нэг тэнэг хууль байдаг юм байна. Газрын болон барилгын зөвшөөрөл байхгүй ч яаж ийгээд барилгаа эхлүүлээд, сууриа тавиад, эхний давхраа босгочих юм бол 2 сая төгрөгний торгууль төлөөд л бүх зөвшөөрөл бичгээ гаргаад авчихдаг гэнэ. Өнөө үед хүний амь тэрнээс хямд болсон бололтой.
Энэ осол гарсан газрын тэр барьж байсан барилга зөвшөөрөлгүй гэнэ. Гэтэл долоон давхар хүртлээ барьчихсан байна. Мэргэжлийн Хяналтын газрынхан гурван давхар байхад нь барилгын ажлаа зогсоохыг шаардсан бичиг хүргүүлсэн байна. Түүнийг нь үл тоож, өдий хүрчээ. Гэсэн ч хэрэг явдал намжихаар өнөөх барилгын ажил үргэлжлэх л байх, 13 давхар царай муутай байшин сүндэрлэх л байх. Яагаад гэвэл энэ Монгол улс, энэ Улаанбаатар хот бөгөөд хүмүүс нь замын түгжрэл, талх түлшний үнэ, эх орны хишиг 20 мянган төгрөгт илүү санаа зовоод завгүй байдаг. Тэд өөрсдийнхөө эрхийн төлөө тэмцэх ч завгүй хүмүүс.
Тв5 телевизээр ослын газраас авсан шуурхай мэдээг дамжуулж байхыг үзсэн юм. Нэг залуу тэр барилгын юу нь ч юм нэг залууд зодуулаад цохиулаад л байх юм. Надад бол тэр барилгыг зөвшөөрөлгүй барьдаг, тэр газрын зөвшөөрөл өгсөн, тэр ажлаа хийж чаддаггүй авилгач Мэргэжлийн хяналтын газрынхан болон энэ эмгэнэлт хэрэг гарахад анхнаас нь гар бие, сэтгэл санаагаар оролцсон бүх Монголчуудыг нь зодох ёстой гэж бодогдсон. Тэглээ гээд 12 настай охин босоод ирэхгүй, аав ээжийх нь эмтэрсэн зүрх сэтгэл, гарз дахин хэзээ ч нөхөгдөхгүй нь харамсалтай. Бурхан гэж байдаг бол тэр охиныг ивээлдээ аваг, тэр хариуцлагагүй хүмүүсийг тамд нь илгээнэ биз ээ. Ямартаа ч нийслэлийнхэн бид нэг иймэрхүү байдалтай өдийг хүрлээ. Саяхан Э.Бат-Үүл баатар хотын шинэ дарга болж, ажлаа хүлээн авлаа Өмнөх дарга нарыг бодвол УИХ-д нэлээд хугацаанд сууж байгаад одоо Хотын дарга болов. Тиймээс, өмнөх дарга нарын тарьсан бүх балгийг нь дэлгэж, тэднийг хариуцлагад татуулна гэж найдаж байгаа илэрхийлэх хүн цөөнгүй байна. Мөн тэдний хийсэн алдааг давтах биш, засаад сайжруулаад өөд нь татаад явна гэдэгт итгэх нь олон байна. Зөвшөөрөлгүй барилгуудыг 2 сая төгрөгөөр торгоод өнгөрөх биш, хурааж аваад хүрэлцэхгүй байгаа сургууль цэцэрлэгийн барилга болгох нь зөв гэж үзэх хүмүүс захаас аваад бий гэдгийг дуулгая. Эцэст нь амиа алдсан 12 настай охин болон өчигдөр машинд дайруулж харамсалтайгаар амиа алдсан бяцхан хүүгийн гэр бүлд гүнээ эмгэнэл илэрхийлъе.
У.Үнэнхүү /Улаанбаатар хот/