Дөрөв хоногийн өмнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гуравдугаар эмнэлгийн баруун талд баригдаж буй “Төгс бүрэн” ХХК-ийн барилгад зуурмаг шахаж байсан кран унасны улмаас гэр бүлийнхэнтэйгээ гарцаар гарч явсан бяцхан охины амь эрсэдсэн.
Осол гаргасан тус компани нь барилгын ямар нэгэн зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан билээ. Үүнд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар /НМХГ/ хяналт тавьж ажиллах ёстой байсан. Иймээс хотын дарга шуурхай хурал зарлаж, холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцохоо мэдэгджээ.
Улмаар нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл ажилдаа хариуцлагагүй хайнга хандсан хэмээн НМХГ-ын дарга Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь албан ёсоор чөлөөлсөн байна. Тус газрын дарга Л.Бямбасүрэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа “Тус барилгын үйл ажиллагааг зогсоох шаардлага хүргүүлж байсан. Гэтэл компанийн удирдлагууд бидний үгийг хүлээж авалгүйгээр барилгын ажлыг долоон давхар болгосон.
Бид хуулийн хүрээнд ажлаа явуулдаг. Түүнээс бусдын өмнөөс хариуцлага хүлээж, албан тушаалаасаа огцрох шаардлагагүй” гэж байсан юм.
Харин дээрх хэрэгт холбогдуулж, цагдаагийн байгууллагаас холбогдох хүмүүсийг эрүүгийн хэрэгт татан шалгаж эхэлсэн байна. Эл хэрэгт тус компанийн нэр бүхий гурван хүнийг сэжигтнээр тооцож, хавтаст хэрэг нээжээ.
Тухайлбал, барилгын зуурмаг шахагч автомашины менежер Б.Баттулга, жолооч Г.Гантөмөр, туслах ажилтан Б.Дашням нарыг хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар шалгаж эхэллээ.
Дээрх зүйл ангид “Уул уурхай, барилга, тэсэрч дэлбэрэх аюул гарч болзошгүй үйлдвэр болон бусад аж ахуйн нэгжид аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас хүний амь нас эрсэдсэн, бусад хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэлх хугацаагаар хасах буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл таван жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ” хэмээн заасан байдаг байна.
Одоогийн байдлаар зуурмаг шахагч автомашин хоёр талын барилгын хоорондын зай бага, мөн стандарт зөрчиж баригдсан учраас хоёр талын тулгуураа гүйцэд сунгаж чадалгүй зуурмаг шахагч хоолойгоо сунгах үеэр сул шороотой газар цөмөрч, автомашин хөмөрсөн гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ.
Ямартай ч хотын удирдлагууд нийслэлд зөвшөөрөлгүй баригдаж эхэлсэн 78 барилгын үйл ажиллагааг бүрмөсөн зогсоохыг НМХГ, цагдаагийн газруудад үүрэг болгосон. Түүнчлэн хууль бусаар баригдсан барилга байгууламжуудыг нураах хүртэл арга хэмжээ авах гэнэ.
Мөн сая гарсан осолтой холбогдуулж, энэ сардаа багтаан барилгын ажил гүйцэтгэж буй компаниудын машин техникт үзлэг хийж, гэрчилгээжүүлэх ажлыг хийж дуусгахыг НМХГ-т албан ёсоор үүрэг болгожээ