Таиландын Паттая хотод чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ үргэлжилж байна. Паттая хотын “Eastern National Sports Training Center”-т болж буй тэмцээн сонгомол бөхийн барилдаанаар эхэлсэн.
Тэгвэл өчигдөр чөлөөт бөхийн тэмцээн эмэгтэйчүүдийн 44, 51, 59, 67 кг-ын жингийн барилдаанаар эхэлж, 51 кг-ын жинд залуучуудын Азийн АШТ-ий хошой мөнгөн медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Даваачимэг алтан медаль хүртэж, Монгол Улсын алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүллээ.
Тэрбээр эхний даваанд АНУ-ын Хелле Аугеллог 2:1, 1:0-ээр хоёрдугаар тойрогт Германы Нина Хеммерийг 1:0, 3:0-ээр ялж, шөвгийн наймд өнгөрсөн жилийн залуучуудын дэлхийн аварга Японы Марека Шидочитой хүч үзэж, эхний үед 0:1-ээр ялагдсан.
Харин дараагийн хоёр үед манай бөх өрсөлдөгчөө 1:0, 2:0-ээр ялжээ. Улмаар хагас шигшээд БНХАУ-ын Чунлин Яныг 1:1, 5:0-ээр сөхрүүлж, алтан медалийн төлөөх барилдаанд Туркийн Мерве Кенгерийг 3:0, 4:0-ээр илүүрхэв. Ингэснээр Э.Даваачимэг чөлөөт бөхийн залуучуудын дэлхийн аваргын алдрыг хүртсэн Монголын гурав дахь (өмнө нь 1979 онд А.Баатархүү, 1989 С.Эрдэнэбаяр нар түрүүлсэн) тамирчин болов.
Харин 59 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин С.Цэрэнчимэд, “Аварга” БТДС-ийн оюутан О.Оюунтуяа нар хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагджээ.