logo
 Клинтон Номхон далайн арлын улсуудын форумд оролцож байна

Клинтон Номхон далайн арлын улсуудын форумд оролцож байна

2012/09/07
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Номхон далайн арлын улсуудын форумд оролцохоор Күүк арал дээр хүрэлцэн ирсэн байна. Түүнийг Күүк арлын оршин суугчид элэгсэг дотноор хүлээн авч уулзлаа. Номхон далайн арлын улсуудын чуулга уулзалтанд оролцогч, төлөөлөлгч нар уг бүс нутгийн орнууд харилцаа холбоогоо сайжруулах, цаг уурын өөрчлөллттэй тэмцэх, эдийн засгийн хөгжлийг сайжруулах, далайн амьтан ургамалыг хамгаалах, зохистой ашиглах, хэт их загасчлахгүй байх зэрэг асууудлаар ярилцах юм байна. Ажиглагчид АНУ номхон далайн орнуудыг өөртөө татах, Хятадад алдахгүй байхын тулд эвсэлдээ нэгтгэж байна гэж үзэж байгаа. Учир нь Хятад улс сүүлийн үед хүрээгээ тэлж, илүү номхон далайн орнууд руу чиглэсэн, тэднийг  өөртөө татах, ая эвийг нь олох бодлого явуулж байгаа. Мөн Гуам, Хавай зэрэг арал дээр АНУ-ын цэргийн бааз байрладаг. Хятадууд номхон далайд түнш, түшиц газартай болох нь АНУ-ын аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй болох юм. Хиллари Клинтон Арлын орнуудад айлчилсныхаа дараа Индонези, Бруней, Зүүн Тимор болон Хятад улсад айлчилна. Тэрээр уг орнуудын тэргүүнүүдтэй уулзаж, Өмнөд Хятадын тэнгист үүсээд байгаа газар нутгийн маргааны талаар ярилцах юм байна. Учир нь сүүлийн хэдэн жилд Дундад улс хүчирхэгжиж, хөрш орнуудтайгаа газар нутгийн маргаан үүсгээд байгаа. Сөргөлдөгч талууд ч зэр эвсгийн хүчээ зузаатгаж, болзошгүй мөргөлдөөнд бэлтгэж эхлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл нэг зэрэг олон улс Хятадын эсрэг эвсээд байгаа юм. 
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш