logo
 NASA агентлаг 2 гаригтай нарны аймаг илрүүлжээ

NASA агентлаг 2 гаригтай нарны аймаг илрүүлжээ

2012/09/07
АНУ-ын НАСА буюу Сансар судлалын агентлаг гариг огторгуйг судлах Кеплер нэртэй хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Тэгвэл тэд анх удаа манай гаригаас 200 гэрлийн жилийн зайд орших нэгэн сонирхолтой гаригийг нээж шуугиан тариад байна. Учир нь уг гариг 2 нар шиг одыг тойрч эргэдэг юм байна. Өөрөөр хэлбэл холоос харахад нарыг 2 од тойрон эргэж байгаа харагддаг байна. Гэхдээ үнэн хэрэгтээ арай бага хэлбэртэй нар том нарыг тойрон эргэдэг бол уг гариг хоёулангийнх нь гадуур холуур тойрон эргэдэг байна. Сети институцийн Астрофизикч Лоренс Дойлын ярьж байгаагаар тэдний баг анхандаа 3 од бие биеэ тойрон эргэж байна. Эсвэл 2 од нарыг тойрон эргэж байна гэж бодсон байна. Гэтэл илүү хүчирхэг телескопоор судалгаа хийсний дүнд нэг гариг нэг жижгэвтэр нар буюу од гэж хэлж болох биет том од буюу нарыг тойрон эргэж байжээ. Лоренс Дойлын багийнхан 2 нарыг тойрон эргэж байдаг гаригийг нээсэндээ их олзуурхаж байна. Учир нь манай нарны аймагт нэг л том нар байдаг. Нарыг тойрон эргэдэг 9 гариг хоорондоо төстэй. Нэг нь ч нар шиг гэрэл, дулаан ялгаруулдаггүй. Харин огторгуй мандалд Нэг том нарыг нэг жижиг нар болон нэг гариг тойрон эргэж байгаа байдал нь хүн төрөлхтний хувьд шинэ нээлт юм байна. Энэ нээлт нь магадгүй өөрийн нарны аймгийн мөн чанарыг мэдэх, судлан шинжлэхэд их үүрэг гүйцэтгэх юм байна. Хэдийгээр дэлхий болон уг нарны аймгийн хоорондын зайг тогтоож, телескопын тусламжтайгаар харж болж байгаа ч хүн төрөлхтөн уг гариг дээр очих эсвэл судалгааны дээж авна  гэж бодох ч хэрэггүй. Учир нь уг гариг болон дэлхийн хоорондын зай 200 гэрлийн жил. 1 гэрлийн жил буюу гэрлийн хурд 300 мянган секунд байдаг. Нарны гэрэл 1 секундэнд 300 мянган км замыг тулдаг гэсэн үг юм. Тэгэхлээр уг гариг дээр очихын тулд гэрлийн хурдаар явахад л доод тал нь 200 жил зарцуулах орон зай юм. Хүн төрөлтөн одоохондоо манай гаригтай дунджаар 225 сая км зайтай байгаа Ангараг гаригийг ч бүрэн судалж амжаагүй байна. Дөнгөж л хөрсөн дээр нь судалгааны биет буулгаж байна. Тэгэхээр 200 гэрлийн жилийн зай гэдэг бол судална гэж мөрөөдөөд ч хэрэгггүй хол байгаа гариг юм. Гэхдээ л оптикийн шинжлэх ухааны тусламтайгаар 200 гэрлийн жилийн зайд байгаа гаригийг нээж илрүүлж харж чадаж байна гэдэг бол хүн тэрэлхтний муугүй дэвшил юм.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш