Флорида мужийн Бревард Коунти дүүрэгт буутай 3 этгээд Интернет кафег дээрэмдэхээр завджээ. Харин энэ үеэр Интернет кафен харуул овсгоо самбаа гарган дээрэмчдийн эсрэг түрүүлж гал нээжээ. Харуулыг буутай байна гэж тооцоогүй дээрэмчид хурдхан мөнгө дээрэмдээд алга болж өгөхөөр төлөвлөж байжээ. Гэтэл харуул эсэргүүцэл үзүүлсэн тул дээрэмчид мөнгө ч үгүй юу ч үгүй зугтжээ. Хамгийн сүүлд зугтсан хулгайч сандрахдаа буугаа унагасан. Гутлаа үлдээсэн, мөн хөлөндөө шархдаж, үүдээр мөлхөж гарчээ. Өөр өнцгөөс харуулсан бичлэгт харуул ердөө хэдхэн хоромд буугаа гаргаж ирэн урьтаж гал нээж амжсан байна. Мельбурн хотын цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч түрүүч Шеридан Шеллийгийн ярьж байгаагаар Интернет кафегийн харуул зоригтой зөв алхам хийсэн юм байна. Учир нь тэрээр гал нээхээсээ өмнө ойртохгүй байхыг анхааруулж дээрэмчдэд хэсэг хугацаа олгосон юм байна. Хөлөндөө шарх авсан 18 настай дээрэмчин уг кафегаас холдож чадалгүй хажуугийн гудамжнаас олдсон байна. Цагдаагийн газар нууц камерт бичигдсэн бичлэгийг хэвлэл мэдээлийнхэнд ил болгож нөгөө зугтсан 2 дээрэмчнийг эрж хайж олоход сэтгүүлчдээс тусламж дэмжлэг хүссэн байна. Нөгөө дээрэмчид удахгүй баригдана гэдэгт тэд итгэлтэй байна. Аюулгүйн үүднээс цагдаа нар дээрэмчдийг хайж олтол кафегийн харуулын нэрийг нууцалж байгаа юм байна. Цагдаа нарын үзэж байгаагаар уг харуул өөрийнхөө амь нас болон кафед байсан бусдын хүмүүсийн амь насыг хамгаалах үүднээс гал нээсэн болох нь хөдлөшгүй баримтаар нотлогдож байгаа тул харуул буруутахгүй юм байна. Мөн барагтай хүн хийхээргүй зоригтой алхам хийсэн харуулын гавьяаг үнэлсэн байна. Одоо үед бараг харуул бүр гар буутай, байгууллага бүр нууц камертай болсныг дээрэмчид дутуу тооцоолсноостэд залуу сайхан насаа торны цаана өнгөрүүлэхээр болж байна.
Shuum.mn