logo
Өмнөговь аймагт сум дундын шүүх шинээр байгуулна

Өмнөговь аймагт сум дундын шүүх шинээр байгуулна

2012/09/08
Ээлжит бус чуулганаар өөр нэг хэлэлцсэн асуудал нь Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Шүүгчийн орон тоо тогтоох тухай тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүд. Хууль зүйн байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг хэлэлцэж улмаар анхны хэлэлцүүлэгээр нь хуулийн төсөл болоод тогтоолуудыг баталлаа. Холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар Өмнөговь аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийг шинээр байгуулж шүүхийн шүүгчийн орон тоог Ерөнхий шүүгч 1, шүүгч 5 байх тогтоол гарч байна. УИХ-ын энэ тогтоолыг  ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш