logo
Баабар Г.Баярсайханыг шанаадсан У.Хүрэлсүхийг

Баабар Г.Баярсайханыг шанаадсан У.Хүрэлсүхийг "Браво" гэж магтжээ

2012/09/08

Нийтлэлч Баабар  бичсэн нийтлэлдээ Г.Баярсайханыг шанаадсан У.Хүрэлсүхийн талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрээр : "Хурандаа Хүрэлсүх профессор Баярсайханыг ёстой гоё шааж унагалаа. Үүнийг улс даяараа үзэж ихэд таашаал авсан. Ерөнхийлөгчийн айлчлал, хөрөнгө оруулагчдын хурал, эмнэлэгт муу байгаа гурав дахь, зам засвар, шатахууны үнэ нэмэлт анхаарал татахаа болив. Парламентийн зодооны хувьд бол нэг их хачирхаад байх юмгүй. Гадаадад болдог зодооныг зурагтаар зөндөө л гаргадаг. Манайд бол нэлээд эртнээс гаралтай өргөн хэмжээнд болдог тоглолт. Энхбаатар Зэнээг тэрий хадтал цохиод унагаж байсан. Үүнийг Нямдорж хэд хоногийн дараа давтчихаад “ленинградын шкоол” гэж гайхуулж байв. Мань хоёр аль алин нь Ленинградад сурч байсан юм. Дараа нь Ленинград Нямдоржийг Москва Баяр зодож ширээн доогуур хөөж оруулж байв. Ерөнхий сайд Амаржаргалыг фортуна Батбаяр өрөөнд нь хусаад авч байсан. Талийгч Наранцацралтыг симба Батаа цусыг нь гартал гөвшсөн. Ерөнхий сайд Энхболдыг Жаргалсайхан зодно хэмээн ширээг нь тойруулж хөөж байсан гэдэг. Хууль зүйн сайд Цог гишүүн Баярсайханыг зодож байснаа зодуулсан. Бат-Үүл Зэнээ рүү гар утсаа шидээдэхсэн чинь Жасрай гуайг оночиж билээ. Мань Хүрэлсүх ч яахав, угаасаа зодоон цохионд нугасгүй нэгэн. Баярсайхан шиг хүн доромжлох, гүтгэх эрх эдлэн хэлсэн ярьсан солиоролдоо хариуцлага хүлээхгүй гэсэн үг биш. Худлаа амлалтынхаа төлөө ч хариуцлага хүлээх ёстой.  Иймэрхүү шальчиганасан эр эм нь мэдэгдэхгүй дуракт ухамсрын шанаа үзүүлж байвал таарна. Браво, Хүрэлсүх!"  хэмээн бичсэн байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш