Урлагаас төрсөн сайхан хосууд болох “Hero” студийн захирал Б.Баатар, жүжигчин Ч.Ундрал нар салсан тухай “бор шувуу” нисэв. “Уулын бугыг үзээд унасан морио хаяв” гэгчээр Б.Баатар эхнэр хүүхдээ орхиж “Монгол тулгатны 100 эрхэм” хэмээх нэвтрүүлгийг хөтөлж олноо танигдсан П.Анужинг гэргийгээ болгосон хэмээн шуугиж байна. Ч.Ундрал нөхрөө хөтлөгч бүсгүйтэй холбогдсоныг мэдэнгүүгээ хэл амнаас дайжин сарын өмнө холын Америкийг зорьсон гэнэ. Тэрээр удахгүй хүүхдээ өөр дээрээ авна хэмээн ойр тойрныхон нь ярьж байна.
Гэр бүл салгасан гээд байгаа “баатар” П.Анужин бүсгүйн хувьд мөнгөтэй эрхэмүүдийн эхнэр, хүүхдүүдийг илүүдэл жингээс нь салгаж, хөөрхөн царайлаг болгодог бизнестэй нэгэн гэнэ.
Ц.БАТБОЛД
Эх сурвалж : ЗУУНЫ МЭДЭЭ сонин