“Чингис хаан-2012” Дэлхийн цомын тэмцээн өчигдөр өндөрлөлөө. Энэхүү тэмцээн нь 2016 оны Олимпийн наадмын эрхийн онооны анхны тэмцээн юм. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн -60кг, -66кг, -73 кг-ын, эмэгтэйчүүдийн -48 кг, 52 кг, 57 кг-ын жингийн аваргууд тодорсон. Харин өчигдөр эрэгтэйчүүдийн 81 кг, -90кг, -100 кг, эмэгтэйчүүдийн -70 кг, -78 кг, +78 кг-ын аваргууд төрлөө.
Манай жүдочдоос эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Амартүвшин, 66 кг-д Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа нар дэлхийн цомын аварга болсон бол эрэгтэйчүүдийн 66 кг-д Д.Алтансүх, 73 кг-д Г.Одбаяр, эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Отгонцэцэг нар мөнгөн медаль хүртсэн юм.