Хятадын төрийн мэдлийн телевизээр мэдээлснээр Чончин хотын цагдаагийн газрын дарга асан Вэн Лижуныг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, авилга авсан хэргээр буруутгажээ. Вэн өнгөрөгч хоёрдугаар сард Чэнду хот дахь Америкийн консулын газарт ирсний дараа нөлөө бүхий улс төрч Бо Шилайг огцруулсан үйл явдлууд өрнөсөн билээ. Хятадын шүүх өнгөрсөн сард Бо Шилайгийн эхнэр Гу Кайлайг бизнесмэн Хэйвүдийн амь насыг хөнөөсөн хэргээр буруутгаж, түүнд харгалзах хугацаатай цаазын ял оноосон. Ажиглагчдын хэлж байгаагаар цагдаагийн газрын дарга асан Вэнд ял оноосон нь Дундад улсын удирдлагууд солигдохоос өмнө Бо Шилайтай холбоотой дуулиант хэрэгт цэг тавих зорилготой байж магадгүй юм байна.
52 настай Вэн зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг хатуу арга хэмжээ авдгаараа алдартай байсан юм. Тэрээр Бо Шилайтай ойрын харилцаатай байжээ. Вэн хоёрдугаар сарын эхээр Чэнду хот дахь Америкийн консулын газар очсон ч дараа өдөр нь өөрөө цагдаагийн газар очжээ. Түүнээс хойш тэрээр хорионд байгаа аж.
Английн гадаад хэргийн яамнаас мэдээлснээр Вэн консулын газр очсоныхоо дараа бизнесмэн Нэйл Хэйвүдийн үхлийн талаар мэдээлэл өгсөн байна. Үүний дараахан Бо Шилайг Чончин хотын Коммунист намын даргын албан тушаалаас нь огцруулж, түүний эхнэр Гу Кайлайг Английн бизнесмэн Нэйл Хэйвүдийн аллагын хэрэгт буруутган, улмаар түүнд ял оноосон.
Синхуа агентлагаас мэдээлснээр Вэн Лижуныг Гу Кайлайгийн үйлдсэн аллагыг нуун дарагдуулахаар оролдсон хэмээн буруутгажээ. Ченду хотын прокурор Вэнд тулгасан хэргүүд үндэслэлтэй гэж мэдээлсэн байна. Вэнийг шүүх хурлын тов хараахан гараагүй байгаа ажээ.
Э.АМАР