"Human Rights Watch" байгууллагын мэргэжилтнүүд Ливийн удирдагч агсан Муаммар Каддафигийн дэглэмийг түлхэн унагасны дараа олдсон бичиг баримтууд болон хоригдож байсан хүмүүсийн яриан дээр үндэслэн "Дайсанд Барьж Өгсөн нь" гарчигтай, 154 хуудас тайланг пүрэв гаригт гаргажээ. Энэ тайланд Америк болон Английн тусгай албаныхан Муаммар Каддафиг эсэргүүцэгчдийг баривчилсныхаа дараа тамлаж, улмаар тэднийг Ливи рүү буцаан Каддафигийн дэглэмийнхэнд хүлээлгэн өгдөг байсан талаарх баримтуудыг тусгасан байна. Энэ тайлан Жорж Бушийн "Аль-Кайдагийн гурван сэжигтэнд л Waterboarding буюу ус ашиглан тамлах арга хэрэглэсэн" гэсэн мэдэгдэлтэй зөрчилдөж байгаа юм.
Өнгөрсөн онд Муаммар Каддафигийн дэглэмийг түлхэн унагасны дараа Human Rights Watch байгууллагынхан тагнуулын газрын дарга асан Муса Кусагийн хуучин албан байрнаас нууцын зэрэглэлд тооцогдож байсан бичиг баримтуудыг илрүүлжээ. Тэдгээр баримтуудад Ливийн удирдагч агсныг эсэргүүцэн тулалдаж байсан зэвсэгт бүлгийн гишүүдийн эрхийг хэрхэн бүдүүлгээр зөрчиж байсан талаар дурдсан байна. Терроризмын эсрэг хэлтсийн зөвлөх Лора Питтер хэлэхдээ "Америк болон Их Британи улсууд Каддафиг эсэргүүцэгчдийг барьж, тэднийг Ливи рүү буцааж байсан нь тэдгээр баримтуудаас тодорхой байна" гэжээ.
Америкийн албаны хүмүүс Пакистан, Мавритан зэрэг улсуудаас босогчдыг хэрхэн барьдаг байсан талаар баримтуудад дэлгэрэнгүй өгүүлсэн байна.Тэдгээр босогчдыг Афганистан дахь Тагнуулын Тав Газрын нууц төвүүдэд аваачин байцааж, янз бүрийн аргаар тамлан зовоодог байжээ. Каддафиг эсэргүүцэгчдийг улмаар Афганистанаас Ливи рүү буцаадаг байсан байна. Есдүгээр сарын 11-ний террорист халдлагын дараа Америк, Их Британи улсууд Ливитэй харилцах харилцаагаа зузаатгажээ.
Лора хэлэхдээ "Каддафиг эсэргүүцэгчдийг Ливид хүргэсний дараа тэдэнтэй зүй бус харьцдаг байсан. Тэднийг зодож, тогоор цохиулах, тусад нь хорих зэргээр тамладаг байсан. Гэхдээ Америкийн тусгай албаныхан үүнээс ч зэрлэгээр тамлан зовоодог байсан нь хачирхалтай" гэжээ.
"Human Rights Watch" байгууллагын тайланд Каддафиг эсэргүүцэгчдийг залхаан цээрлүүлэх ажиллагааг Англиас гадна Ойрхи Дорнод, Африк болон Азийн зарим улсууд дэмжиж байсан талаарх мэдээллийг мөн оруулсан байна. Энэхүү тайлан нь есдүгээр сарын 11-ний халдлагын дараа Вашингтон дарангуйлагч агсан Муаммар Каддафигийн дэглэмийнхэнтэй хэрхэн ойрын холбоотой ажиллаж байсныг нотолж байна.
Э.АМАР