Шри-Ланкад зохиогдож байсан үнэт чулууны үзэсгэлэнгийн үеэр нэгэн хүн очир эрдэнийн чулууг залгиж орхижээ. Энэ хэрэг үзэсгэлэн нээгддэг өдөр болсон бөгөөд 32 настай гэмт этгээдийг тэр даруйдаа баривчилсан байна.
Хятад гаралтай нэгэн хүн үнэт чулуу бүхий шилэн хоргод ойртож ирээд таалагдсан чулууг харуулахыг хүсчээ. “Тэрээр гартаа чулууг барьж, анхааралтай судалж байгаа юм шиг л дүр исгээд байсан. Харин дараа нь гэнэт амандаа хийж орхисон” хэмээн энэ хэрэг болсон лангууны эзэн ярьжээ.
Хууль сахиулагчид гэмт хэрэгтнийг эмнэлэгт хүргэж өгсөн бөгөөд туулгах эм уулгасан байна. Түүний залгисан үнэт чулуу нь 1.8 сая рупий буюу 14 мянган ам.долларын үнэтэй гэнэ. Шри-Ланкад зохиогддог энэхүү үзэсгэлэн 1991 оноос хойш гарч байгаа юм. Энэ арга хэмжээнд олон хүн оролцоно хэмээн зохион байгуулагчид нь төлөвлөжээ.
Т.Бүрэн