МАХН-ын гишүүд Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хүсэлт гаргаад байна. Энэхүү хүсэлтээ Ерөнхий шүүгч Б.Сарантуяа, Эрүүгийн тэнхимийн тэргүүн Б.Батцэрэн болон шүүгч Г.Алтанчимэг нарт ханджээ. Хүсэлтийн агуулга нь намын удирдлага болох Н.Энхбаяртай намын гишүүд, намын нарийн бичгийн дарга нарыг тогтмол уулзуулж байхыг хүссэн байна. Түүнчлэн өнөөдөр Хэлмэгдэгсдийн өдөр. Тиймээс тус намаас Н. Энхбаярыг улс төрийн хэлмэгдэлд өртөөд байгаа гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж, дээрх хүсэлтээ энэ өдрийг сонгон гаргасан байна.
Эх сурвалж: "Нийгмийн толь"
Эх сурвалж: "Нийгмийн толь"