logo
Шүүхийн шинэ журмууд боловсруулж байна

Шүүхийн шинэ журмууд боловсруулж байна

2012/09/11
Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зориг, Шүүхийн тухай багц хуулиудын хэрэгжилтийг хангах, хуулиудад заасан дүрэм, журмын төслийг боловсруулж, батлуулах ажлын хэсгийг байгуулах захирамж гаргажээ.
Шинээр байгуулагдсан ажлын хэсэг шүүхийн багц хуулийн хүрээнд 40 шахам дүрэм, журмыг шинээр боловсруулан гаргах шаардлагатай болж байгаа аж.
Тухайлбал, Шүүхийн тухай хуультай холбоотой 12, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуультай холбоотой 6, Шүүхийн захиргааны тухай хуультай холбоотой 10, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуультай холбоотой 5, Эвлэрүүлэн зуучлах тухай хуультай холбоотойгоор 5 журмыг тус тус боловсруулах юм байна. Эдгээр журмыг энэ оны арваннэгдүгээр сард боловсруулж дуусгахаар захирамжид тусгасан байна.
Я.Баяраа 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш