Өнгөрсөн лхагва гарагт Баянгол дүүргийн тавдугаар хороонд байрлалтай “Алтан элс” гэх хувийн эмнэлэгт 12 өвчтөн эм, тариандаа хордсон тухай мэдээллийг бид хүргэж байсан. “Алтан элс” клиник сувилал нэг эмч, гурван сувилагч, хоёр асрагчтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг ч хуулийн байгууллагын шалгалтаар, ажиллах эрхийн бичиг, баримтгүй нь илэрчээ.
Тодруулбал, тус эмнэлгийн захирал Б.Цэндсүрэн болон сувилагч нар нь эмчлэх сувилах эрхгүй ажээ. Тус эмнэлгийнхэн өдөрт 35-40 мянган төгрөгөөр өвчтөн хэвтүүлэн эмчилж байсан нь эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа ямар байгааг тод харуулсан нэг жишээ боллоо.
“Тухайн хэрэг гардаг өдөр сувилагч А 12:00 цагийн эмчилгээндээ өвчтөнүүдэд “Витамин С”, “РР”, “Натри салицилат” “Кали смес” зэрэг эм, тариа хийсэн байна. Уг эмчилгээг хийлгэсний дараа тун удалгүй өвчтөнүүдийн бие тавгүйтэж, халуурах, бөөлжих, толгой нь эргэх зэрэг шинж тэмдэг илэрчээ. Сувилагч А энэ тухай Б.Цэндсүрэнд мэдэгдэхэд халуун бууруулах эм уулгаж, “Анальгин”, “Демидрол” тарих заавар өгчээ.
Гэтэл өвчтөнүүдийн бие сайжрах нь бүү хэл улам дордож, ар гэрийнхэндээ мэдэгджээ. Улмаар ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад хандсанаар өвчтөнүүд яаралтай тусламж авч чадсан байна.
Яаралтай тусламжийн төвийн эмч нар өвчтөнүүдийг нэг бүрчлэн үзэхэд эмийн болон хоолны хурц хордлого илрээгүй аж. Харин эмийн гаж нөлөө илэрсэн болохоор дүүргүүдийн нэгдсэн эмнэлгүүдэд шилжүүлж, яаралтай арга хэмжээ авчээ.
Эл сувиллын газарт олныг сэрдхийлгэсэн хэрэг гарсан нь тохиолдлын зүйл биш бололтой. Эх сурвалжуудын мэдээллээр тус эмнэлгийн удирдлагууд “Бидний буруутай үйл ажиллагаанаас болж өвчтөнүүд хордоогүй” гэсэн мэдүүлгийг өгсөн байна.
Мэргэжлийн эмч нарын оношоор эмийн гаж нөлөөнөөс үүдэлтэй учраас НМХГ-аас тус эмнэлгийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргажээ.
Гэтэл “Алтан элс”-ийнхэн үүнийг хэрэгссэнгүй. Тэр ч бүү хэл үүдэндээ “Аравдугаар сарын 01 хүртэл засвар хийх тул түр ажиллахгүй” гэсэн зарлалыг наасан байв. Тиймээс НМХГ-ын байцаагчид шийдвэр гаргаж, тус эмнэлгийн үйл ажиллагаа явуулах тусгай гэгдэх “хуурамч” зөвшөөрлийг хүчингүй болгосон байна.
Мөн тус эмнэлгийн эм, тариа болон хоолноос дээж авч, шинжилгээнд өгчээ. Уг шинжилгээний хариу 14 хоногийн дараа гарна. Энэ хариу ямар гарах бол гэсэн эргэлзээ олон хүний анхаарлын төвд байгаа.
Ямартай ч сүүлийн үед гарч буй таагүй мэдээллүүдтэй зэрэгцээд 12 хүн амь насаа алдах шахсан энэ хэргийг хуулийн байгууллага үнэн зөвөөр нь шалгахгүй бол борооны дараах мөөг шиг олширсон хувийн эмнэлгүүд иргэдийн амь насаар бизнес хийсээр байх нь. Иймээс Эрүүл мэндийн шинэхэн сайд С.Удвал та хувийн эмнэлгүүдийг хараандаа авч, цэгцлэх хэрэгтэй байх.
Эх сурвалж: "Өглөөний сонин"