logo
Йемений арми Аль-Кайдагийн нөлөө бүхий удирдагчийг хөнөөжээ

Йемений арми Аль-Кайдагийн нөлөө бүхий удирдагчийг хөнөөжээ

2012/09/11
Йемен улсын аюулгүйн хүчнийхэн "AQAP" буюу Арабын Хойг Дахь Аль-Кайда бүлгийн нөлөө бүхий удирдагчдын нэг Саид ал-Шихриг хөнөөсөн байна. Йемений засгийн газрын вэбсайтад мэдээлснээр Сауд гаралтай ал-Шихри нь 2007 онд Гуантанамогийн шоронгоос суллагджээ. Түүнийг Йемений өмнөд хэсгийн Хадрамавт гэдэг газраас олж устгасан аж.
Йемений арми тус бүс нутагт лалын зэвсэгт бүлгийнхний эсрэг ажиллагааг олон сар явуулсан юм. Батлан хамгаалах яманы вэбсайтад бичсэнээр армийн албан хаагчид ажиллагаа явуулах үеэрээ ал-Шихриг болон түүний зургаан хамсаатныг устгасан байна.
Америкчуудын үздэгээр Аль-Кайдагийн хамгийн аюултай салбар нь "AQAP" ажээ.
Эх сурвалж: http://www.bbc.co.uk

Э.АМАР
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш