ХБНГУ-ын сургуулиас гадуурх сургалтын байгууллагуудын холбоо, Залуучуудын академитай хамтран хэрэгжүүлсэн “Ардчилсан боловсролыг монголын өсвөр үеийнхэнд олгох нь” хөтөлбөрийн хүрээнд “Хүүхдийн оролцоо, театрын сурган хүмүүжүүлэх арга зүй” сэдэвт 15-р симпозиум 2012 оны 08-р сарын 27-30 хооронд ХСХТТөвийн харъяа “Од” зусланд амжилттай зохион байгуулагдлаа. Симпозиумын ерөнхий зохион байгуулагчаар НЗДДэргэдэх ХСХТТөв ажилласан бөгөөд хамтран зохион байгуулагчаар Германы хүүхэд залуучуудын академи, Монголын сургуулиас гадуурх сургалтын “Sunrise” холбоо, ДЗМОУБ-ын хүүхдийн хөгжил хамгаалал хөтөлбөр, НЦГ-ын хүүхэд хамгаалал, хаяг тогтоох төв оролцлоо. Нээлтийн үйл ажиллагаа 2012 оны 08-р сарын 27-ны өдөр “Од” зусланд эхэлсэн бөгөөд тус үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл оролцож, симпозиум зохион байгуулагчид болон оролцогчдод амжилт хүслээ. Тус симпозиумд нийслэл болон орон нутгийн ЕБС-ийн нийгмийн ажилтнууд, төрийн болон ТББ-ын багш ажилтнууд нийт 80 гаруй хүн оролцож хүүхдийн оролцоо, театрын сурган хүмүүжүүлэх арга зүйг Герман Монгол багш нар хамтран заасан нь илүү үр дүнтэй боллоо. Симпозиумын 3 өдрийн туршид сургалт өртөөчилсөн хэлбэрээр зохион байгуулагдаж оролцогч багш нар өглөөнөөс орой хүртэл сургалтандаа идэвхийлэн оролцохын зэрэгцээ Герман багш нартай туршлага солилцох уулзалт ярилцлагыг хийж олон шинэ мэдлэг мэдээллийг олж авсандаа баяртай байлаа. Симпозиумын төгсгөлд сургалтанд оролцогчид олж авсан мэдлэгээрээ тайлан тоглолт хийж сурсан мэдсэнээ үнэлүүлэн сертификат гардан авсан ба монголын хөрсөнд шууд буулган хэрэглэх боломжтой олон аргуудыг сурч авсандаа баяртай байгаагаа илэрхийлж өөр өөрийн ажлын талбарт хэрэгжүүлэн ажиллах зорилго тавин симпозиум амжилттай өндөрлөлөө.