Монгол Хятадын эдийн засаг худалдааны форум энэ сарын 10-ны өдөр Эрээн хотноо болж өндөрлөлөө. Монгол Хятадын эдийн засаг худалдааны форумд Эрээн хотын засгийн ордны дарга Бао Цунмин, Монгол Улсын Засгийн газраас Замын-Үүдэд суугаа бүрэн эрхт төлөөлөгч Д.Мандах, БНХАУ-ын Элчин асан, Хятад Монгол судлалын академийн дарга Хуан Жякүй, Монгол Улсын Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг, Хятадын худалдааны яамны Азийн хэргийг хариуцсан газрын зөвлөх Сун Шюжюнь, Монгол улсын Сэлэнгэ аймгийн ИЭХ-ын дарга Ж.Санжжав, ӨМӨЗО-ны Худалдааны танхимын орлогч дарга, Боомтын албаны дарга Гүө Ган, Монгол улсын Уул уурхай эрдэс баялгийн Бодлого зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Чулуунбаатар, Хятадын олон улсын эдийн засгийн солилцооны төвийн судлаач, ӨМӨЗО-ны бохирдолгүй хэмнэлтэй хөгжил судалгааны хүрээлэнгийн орлогч дарга Бөхчулуун, Монгол-Өвөрмонголын бизнес хөрөнгө оруулагчдын холбооны дарга Лиү Баатар нар оролцож хоёр орны эдийн засаг, худалдаанд тулгамдаж буй асуудал, цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан ярилцаж, зөвшилцлийн санамж бичгүүдэд гарын үсэг зуржээ.
2012 оны Монгол, Хятад, Оросын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны Эрээн хотын чуулга уулзалтыг ӨМӨЗО-ны Засгийн газар, Монгол Улсын ГХЯ, ОХУ-ын Буриад Улсын Засгийн газар, ОХУ-ын Забайкалскийн раион, Худалдаа аж үйлдвэрийн танхимууд хамтран зохион байгуулсан юм.
Б.Занданхүү /БНХАУ. Хөх хот/