logo
Төрийн думын депутатын мандатыг  түдгэлзүүлж  магадгүй

Төрийн думын депутатын мандатыг түдгэлзүүлж магадгүй

2012/09/12
ОХУ-ын Төрийн дум өнөөдөр хууль бус бизнес эрхэлсэн хэргээр "Шударга Орос" намын депутат Геннадий Гудковын мандатыг цуцлаж магадгүй байна. Энэ асуудлаар парламентын гишүүний нэгэн адил бизнест хувьцаа эзэмшдэг нэг ангийнхан нь ч саналаа өгнө.
Өнгөрсөн наймдугаар сард ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны төлөөлөгчид Гудковын эсрэг хэрэг үүсгэсэн. Мөрдөн байцаагчдад Гудков парламентын гишүүн болохоос өмнө нэлээд хэдэн компанийн эзэн байсан бөгөөд тэдгээрийг удирдахад оролцож байсан тухай мэдээлэл иржээ. Эдгээр нь хэд хэдэн хамгаалалтын алба болон “Коломенскийн барилгачин” захын тухай өгүүлж байгаа аж. Тус улсын хуулийн дагуу гишүүн нь байгууллагуудын хувьцаа эзэмших эрхтэй боловч, тэдгээрийг удирдахад оролцож эс болно.
Төрийн думын гишүүн төрөл бүрийн бизнест хувьцаа эзэмшдэг . Жишээ нь, Думын гишүүн Григорий Аникеев “Трейд Маркетинг” махны бөөний худалдааны 100 хувийн хувьцаа эзэмшиж байв. Николай Борцов барилгын “Мастер Хаус” компанийн 14,3 хувь, Александр Карелин “Сибирьский богатырь” эмийн үйлдвэрийн 31,8 хувь, Олег Колесников лак, будагны “Уралын үйлдвэр" компанийн 31,8 хувь, Владимир Плигин “Юст-Офис” хууль зүйн зөвлөгөө өгөх товчооны 33,3 хувийг тус тус эзэмшдэг аж.
“Парламентын гишүүний мандат нь бизнесийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Мэдээж хэрэг хүн өөрийн эрх дархаа боломжийн хэрээр ашигладаг нь ойлгомжтой. Зарим хүн төрийн албыг чухамхүү алба гэж үздэгээс хувийнхаа компанийн хувьцааг бусдын удирдлагад шилжүүлдэг. Зарим хүн энэ үүргээсээ ёс төдий татгалзсаныхаа дараа, өөрийн бизнесийг үргэлжлүүлэн явуулдаг. Ер нь аль ч тохиолдолд тэдэнд өвөрмөц хандах шаардлагатай юм” гэж улс төр судлаач Алексей Мухин ярилаа. Одоогоор бусад гишүүдийн бизнесийн удирдлагад оролцож байгаа эсэх талаар яригдаагүй байна.

А.Огторгуймаа 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш