logo
Хятад улс эрс эсэргүүцэл илэрхийлэв

Хятад улс эрс эсэргүүцэл илэрхийлэв

2012/09/12
Хятадын ГХЯ-ны сайд Ян Зиэчи 10-ны өдөр тус улсад суугаа Япон улсын элчин сайдтай уулзан “Японы Засгийн газраас Дяоюйдао арлыг худалдан авах хууль бус ажиллагаа”-г Хятадын Засгийн газар эрс шийдвэртэй эсэргүүцэж байгааг мэдэгдэв.
Тэрбээр хэлэхдээ, Дяоюйдао арал болон түүний харьяа нутаг нь Хятад улсын нутаг дэвсгэр бөгөөд энэ тухай түүхийн болон хуулийн баримт үндэслэл маш тодорхой юм. Япон улс энэ асуудлаар хөөцөлдөх нь хууль бус үр дүнгүй ажиллагаа болохыг хатуу анхааруулж байна гэдгээ илэрхийлээд Хятад улсын Засгийн газар, ард түмэн өөрийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах эрхээ тууштай баримтлах болно гэв. Мөн тэрбээр, Япон улс Дяоюйдао арлын талаарх алдаатай бодлогоо зогсоохыг хүсээд хэрэв үл зөвшөөрвөөс энэ асуудлаас үүсэж болох дараагийн хохирол үр дагаврыг Япон улс бүрэн хариуцах болно гэж мэдэгдлээ.

Ж.Ариунболд  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш