logo
Хошин зураачийн ном мэндэллээ

Хошин зураачийн ном мэндэллээ

2012/09/12
Хүн төрөлхтний анхны ойлгоц зурагнаас эхтэй гэдэг. Хэл яриа төгс хөгжөөгүй үед зураг бүхнийг орлож ахуй хэрэглээний нэвтрэх шугам болж, бичиг үсэг орлохын зэрэгцээ авъяасыг давхар хөгжүүлж ирсэн түүхэн улбаатай.
Авъяасаар бүтсэн аливаа бүхэн сэтгэлийн далайд дарвуулт хөлөг болон хөвөн оддог билээ. Тэрхүү олон дарвуулт хөлгийн нэгэн ахмад нь орчин үеийн хошин шог зургийн урлагт хүчээ сорьж ирсэн авъяаслаг зураач МСЭ-ийн гишүүн, Хэвлэл Мэдээллийн болон Соёлын Тэргүүний Ажилтан, Ард түмний гавъяат, Монголын хошин шог Зураг-Урлагийн холбооны дэд тэргүүн, Цагдаагийн хошууч Должингийн Далайдээрх юм. Саяхан түүний “Хөнгөн бийрийг хөшсөн, хүмүүний сэтгэлийг хөндөхүй” нөхөрсөг шог зургийн ном мэндлэн уншигчдын гарт очлоо. Дээрх ном нь уран бүтээлчид, цэрэг цагдаа болон улс төр, спортын алдартнууд, нийгмийн талаар зурсан 100 гаруй зургаас бүрдсэн бөгөөд зураг бүхэн шүлгэн ишлэлтэйгээрээ онцлог ажээ. Дээрх номын зохиогч нь 1970-аад оноос эхлэн шог зургийн бүтээлээ нийтлүүлж, эдүгээ хүртэл 10 гаруй ном, 50 гаруй одон медалийн эх загвар, 6000 гаруй улс төр ёс суртахуун, аж байдлын сэдэвтэй зураг зурж олны хүртээл болгосон байна.

Б.Цэрэнжамц 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш