Герман болон БНХАУ эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна. Канцлер Ангела Меркель Хятадад А320 нисэх онгоц 50-ийг нийлүүлэх гэрээтэй бууж, талууд хоёр талын худалдааны хэмжээг өргөжүүлэхээр тохиролцжээ. Хоёр тал аль хэдийн 10 гаруй хэлэлцээр байгуулсан. Шинжээчдийн үзэж буйгаар, Берлин, Бээжин хоёр нууцаар холбоо байгуулж, харилцах зөвшилцсөн бодлого хэрэгжүүлж байна.
3,5 тэрбум доллароор хэмжигдэх нисэх онгоц нийлүүлэх гэрээ нь Хятад, Германы харилцаанд аль хэдийнэ бий болсон үйл явцын ердөө өнгөн хэлбэр нь юм. Германы Канцлер айлчилснаар, талууд хоёр талын худалдаанд юань болон еврог ашигладаг болох, тэрчлэн Германы банкууд Хятадын банк хоорондын облигацийн зах зээлд хөрөнгө оруулах зэргээр санхүүгийн хувьд ойртох төлөвлөгөөтэй буйгаа илэрхийлжээ. Меркельтэй уулзсаныхаа дараа Хятадын Ерөнхий сайд Вэнь Зябао еврогийн бүсийн облигацид хөрөнгө оруулахад бэлэн гэдгээ мэдэгдсэн байна. Уг нь Хятадын улсын хэд хэдэн агентлаг, тухайлбал, Үндэсний баялгийн сан өндөр эрсдэлтэй хэмээн тийм алхам хийхээс татгалзаж байсан юм.
Өнгөрсөн оны сүүлээр болон энэ оны эхээр Германы Засгийн газар Хятадын нөөцийг ашиглан еврогийн бүсийг аврахаар санхүүжилт хийх асуудлаар идэвхтэй яриа хэлцээ хийсэн билээ. Берлин урьд өмнө хийж байгаагүй буулт хийсэн юм. Тухайлбал, Герман еврогийн доллартой харьцах ханшийг барьж, нийгмийн халамжийн тогтолцоог бүрэн шинэчлэхийн тулд Европын Холбооны орнуудад дарамт шахалт үзүүлэх үүрэг хүлээж, тэрчлэн Германы эдийн засагт Хятадаас оруулах хөрөнгөд тавьсан хязгаарыг бүгдийг нь цуцалсан байна.
Хятадын нийгэм-эдийн засгийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөнд хятадуудын хараахан хүрээгүй технологи бүхий гадаадын үйлдвэрүүдийг худалдаж авах зорилтыг ээлжит удаа тавьжээ. Үүнийг хэрэгжүүлэх боломжийг Герман улс олгох аж. Хэлбэр нь янз бүр байж болох юм. Жишээ нь, Хятад улс 50 ширхэг Airbus нисэх онгоц худалдан авч, харин Европын томоохон нисэх онгоц үйлдвэрлэгч био түлш боловсруулах түншийн хувиар Хятадын Tsinghua их сургуулийг сонирхож байна. Цаашдаа Хятадад био түлш бүтээж, үйлдвэрлэх аж. Үүний сацуу Европын агаар-сансрын болон батлан хамгаалахын концерн /EADS/ БНХАУ-д үйлдвэрлэсэн Airbus нисэх онгоцыг гуравдагч улсад экспортлохыг хятадуудад зөвшөөрчээ.
Германы эдийн засгийн гадаад хөрөнгө оруулалтыг жагсаалтад Хятад улс өнгөрсөн онд дөрөвдүгээр байранд оржээ. Тодруулбал, БНХАУ-аас Германд 1,28 тэрбум долларын хөрөнгө оруулсан байна. Харин Германы эдийн засагт гадаадын нийт 116 тэрбум долларын шууд хөрөнгө оржээ. Германы үндэстэн дамнасан компаниудын хувьд Хятад улс аль хэдийн угсралтын цех болсон ба "Германд үйлдвэрлэв" гэж бичихийн оронд "Герман бүтээв" гэж бичих цаг нэгэнт болсон аж. Бага багаар оруулсан хөрөнгө буцаж байгаа бөгөөд БНХАУ Европын өрийг санхүүжүүлээд эхэлсэн байна. Үүнээс өмнө Америкийн өрийг санхүүжүүлдэг болсон билээ.
PricewaterhouseCoopers (PWC) компанийн мэдээлснээр, 2012 оны эхний хагас жилд хятадууд үйлдвэр худалдаж авахад 23,9 тэрбум доллар зарцуулсан нь өнгөрсөн оны үзүүлэлтээс гурав дахин их юм. Тэгэхдээ энэ хөрөнгийн 70 хувийг түүхий эд болон эрчим хүчний актив худалдаж авахад зориулжээ. Харин 30 орчим хувийг технологийн актив худалдаж авахад зориулсан байна.
Германаас хятадууд машины дунд зэргийн үйлдвэрүүдийг идэвхтэй худалдан авч байгаа юм. Тухайлбал, Хятадын улсын CQLT холдинг автомашины нягтруулагч үйлдвэрлэдэг Saargummi компанийг, автомашины сэлбэг хэрэгсэл нийлүүлэгч Lingyun компани автомашины цоожны зах зээлд дэлхийд тэргүүлэгч Kiekert компанийг, CITIC Dicastal компани автомашины дугуй болон бусад эд анги үйлдвэрлэдэг KSM Castings компанийг худалдаж авчээ. ХБНГУ-ын хүн амын нягтрал хамгийн их байдаг Умард Рейн-Вестфалия мужид л гэхэд Хятадын 700 үйлдвэр аль хэдийн боссон байна.
Зөвхөн 2011 онд Ernst & Young компани Германд Хятадын хөрөнгө оруулалтын шинэ 45 төсөл хэрэгжиж буйг бүртгэжээ. Олны сайн мэдэх Германы зүүн нутгийн Пархим хот дахь LinkGlobal Logistics нисэх буудлыг хятадууд худалдаж авсан бөгөөд Хятадын ачааны нисэх онгоцуудыг хүлээж авахаар бэлтгэж байна. Энэ нисэх буудал Европын агаарын ачааны томоохон боомт болох аж.
БНХАУ болон ХБНГУ хоорондын харилцаа бэхэжсэнд ЕХ-ныхон бүгд дуртай биш байна. Европчуудын олонхид Хятадын компаниудын овсгоо, ажил хэргийг нь булааж авч байгаа байдал таалагдахгүй байгаа юм. Үнэндээ, хятадуудыг тодруулбал, Их Британи дахь атомын станцыг сэргээн захаар өрсөлдөгчдийн жагсаалтад харахад хачин санагдаж буй аж.
Тэгэхдээ Герман хуулиуд болон уламжлалт хүнд суртлын үл нийцэл германчуудад худалдсан үйлдвэрүүддээ хяналт тавихгүйгээр орхих боломж олгохгүй байна. Германы мужуудын дийлэнхэд тус улсад бүртгэлтэй компаниудын ерөнхий захирлаар зөвхөн ЕХ-ны орнуудын эсвэл Германд визгүй зорчих эрхтэй улсын иргэд л ажиллах боломжтой аж.
З.Амгалан