Манай гарагийн биологийн баялаг 1970-2008 оны хооронд 28 хувиар багассан тухай хоёр жил тутам Дэлхийн онгон байгаль сангийн /WWF/ мэргэжилтнүүдийн гардаг "Амьд гараг" илтгэлд дурдсан байна.
Биологийн олон төрөл зүйлийн параметр бараг гуравны нэг хувиар багассан гэсэн дүгнэлтийг тус сангийн мэргэжилтнүүд хийхдээ сээр нуруут амьтдын төлөөлөгчид тодруулбал, хөхтөн мьтад, загас, шувуу, хэвлээр явагчид, газар усны амьтад гээд 9000 гаруй амьтны хөгжлийг судалсны үндсэн дээр гаргажээ.
1966 онтой харьцуулахад хүн байгалийн баялгийг хэрэглэх нь хоёр дахин ихэссэнийг WWF-ийн мэргэжилтнүүд мэдээлсэн байна. Тэдний хэлснээр, дэлхийн экологийн системийн гол хэрэглэгч бөгөөд бохирдуулагч нь АНУ аж. "Хэрвээ дэлхий даяар байгалийн баялгийг өнөөдөр америкчууд ашиглаж байгаа шиг ашигласаар байвал экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад Дэлхийн адил таван гараг шаардлагатай болно" гэж илтгэлд тэмдэглэсэн байна.
Гэхдээ АНУ нэг хүнд ногдох байгалийн баялгийн хэрэглээгээр дэлхийд тавдугаарт ордог. Энэ үзүүлэлтээр тус улсын өмнө Катар, Кувейт, Арабын Нэгдсэн Эмирт Улс, Дани улс ордог байна. Жагсаалтын 6-10 дугаарт Бельги, Австрали, Канад, Нидерланд, Ирланд оржээ. ОХУ 33 дугаарт орсон байна.
Илтгэл бэлтгэгчид агаар мандалд хаяж буй хорт хийн хаягдлын түвшин, ой бүхий газар нутгийн хэмжээ, хөдөө аж ахуйд ашиглаж буй газар, аж үйлдвэрийн хаягдлын хэмжээ зэрэг үзүүлэлтийг харгалзан үзэж тооцоо гаргажээ.
WWF-ийн ерөнхий захирал Жим Липийн үзэж буйгаар, шинэ илтгэлийг зургадугаар сарын сүүлээр Рио-де-Жанейро хотод болох НҮБ-ын тогтвортой хөгжлийн бага хуралд оролцогчдод зориулан бэлтгэсэн байна. "Дэлхийн улс орнуудын засгийн газрууд экологийн тогтвортой хөгжлийн шинэ чиг бодлогыг тодорхойлохын тулд "Рио +20" бага хурлыг ашиглах ёстой. Энэ чуулган манай гарагийг амьдаар нь байлгахын тулд засгийн газрууд, томоохон хотууд болон бизнесийн хүчийг нэгтгэх хосгүй боломжийг олгож байна" гэж Лип үзэж байна.
З.Амгалан