logo
Цагаатгалын комиссын даргаар Логийн Цог томилогдлоо

Цагаатгалын комиссын даргаар Логийн Цог томилогдлоо

2012/09/12
Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын даргаар Улсын Их Хурлын дэд дарга Логийн Цог томилогдлоо.
Комисс 1930-1940-өөд он, 1950-иад оны эхэн үе, мөн 1960-аад онд тухайн үеийн нам, төрийн хэлмэгдүүлэлтэд өртөж, улс төрийн хилс хэрэгт баривчлагдсан, мөрдөгдсөн, шийтгүүлсэн, ажил, албан тушаалаасаа халагдаж, хуулийн байгууллагуудын хараа хяналтын доор газар нутаг заагдан цөлөгдсөн, хэлмэгдсэн иргэдийн асуудлыг үргэлжлүүлэн шалгаж, судлах, цагаатгах ажлыг эрхлэн гүйцэтгэх үүрэг зорилготойгоор 1990 онд байгуулагдсан билээ.
Үндсэн хууль, “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хууль батлагдсанаас хойш Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын даргаар Монгол Улсын Их Хурлын дэд дарга томилогдон ажилладаг болсон юм. Комиссын анхны дарга нь тэр үеийн БНМАУ-ын дэд ерөнхийлөгч, Улсын Бага Хурлын дарга, одоогийн УИХ-ын гишүүн Р.Гончигдорж байсан бөгөөд дараа нь УИХ-ын дэд дарга байсан Ж.Гомбожав,Ц.Элбэгдорж, До.Ганболд, Ж.Бямбадорж, С.Оюун, Д.Лүндээжанцан, Д.Идэвхтэн, Н.Энхболд нар Комиссыг тус тус даргалж байв. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш