logo
Хятадын дараагийн удирдагч Ши Жинпин хаачив?

Хятадын дараагийн удирдагч Ши Жинпин хаачив?

2012/09/13
Хятадын дараагийн удирдагч гэгдэж байгаа эрхмийн хаана байгаа нь тодорхойгүй байсаар багагүй хугацаа өнгөрлөө. Түүнийг зүрхний шигдээс туссан байж магадгүй тухай мэдээлэл ч гараад байна. Ирэх10-р сард Дундад Улсын дараагийн төрийн тэргүүнээр тодорчмагадгүй байгаа Ши Жинпин олны өмнө гараагүй арваад хоног өнгөрсөн учраас түүний эрүүл мэндийн талаар янз бүрийн таамаг гарч байгаа юм.
Эрх баригч Коммунист нам Ши яагаад олны өмнө гарахгүй байгааг тайлбарлахаас татгалзсаар байна. Хятадынгадаад хэргийн яамны төлөөлөгч Хон Лэй ноён Ши амьд мэнд байгаа талаарх асуултанд хариулахаас татгалзаж, "Илүү чухал асуулт асууна гэж найдаж байна"гэсэн хариултыг сэтгүүлчдэд өгчээ.
Ши Жинпин сэлж байгаад эсвэл хөл бөмбөг тоглож байгаад нуруугаа гэмтээсэн байж магадгүй тухай батлагдаагүй мэдээлэл эхэн үед гарсан. Харин New York Times сонинд туршлагатай улс төрийн шинжээчийн ярианд үндэслэн мэдээлснээр Ши хөнгөн хэлбэрийн зүрхний шигдээс туссан байж магадгүй ажээ.

Одоогоор Хятадын кибер цагдаа нар үүргээ сайн гүйцэтгэж, интернэт сайтууд дахь Ши Жинпинтэй холбоотой аливаа цуурхлыг зогсоохоор оролдож байна. Учир нь Хятадад интернэт хэрэглэгчид "нурууны гэмтэл", "дэд ерөнхийлөгч", "Ши Жинпин" гэж бичээд хайхад ямар ч илэрц гарч ирэхгүй байгаа юм байна. Гэхдээ блогчид "Хаан ширээ залгамжлах ханхүү" гэх мэт үг хэллэг хэрэглэж, хориг цензурээс бултах аргаа олжээ.
Өнгөрөгч лхагва гаригт 59 настай Ши Жинпин Америкийн төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтонтой уулзах байсан ч тэдний уулзалт үл мэдэгдэх шалтгаанаар цуцлагдсан билээ. Харин түүнээс хоёр өдрийн дараа тэрээр цэргийн төв комиссийн дээд хэмжээний уулзалтад мөн оролцоогүй. Тэгвэл өнгөрөгч даваа гаригт Ши мөн л олны өмнө гарч харагдаагүй учраас түүний талаар янз бүрийн таамаглал гарах болсон юм.
Гэхдээ Хятадын томоохон албан тушаалтнууд орон нутагт айлчилсаар байгаа нь Ши Жинпиний хаана байгааг тойрсон асуудал тийм ч ноцтой биш гэдгийг илтгэхмэт. Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэн Жиабао хойд хэсгийн Тианжин хотод очиж мэдэгдэл хийсэн бол түүний орыг залгаж магадгүй байгаа Ли Кэцян баруун хойд мужид айлчилж байгаа тухай төрийн мэдлийн телевизээр мэдээлжээ.

Дундад улсын дараагийн удирдагчид тодрохоос өмнө эрх баригч Коммунист намын улс төрчдийн дунд эрх мэдлийн төлөөх тэмцэл өрнөж байгаа учраас Ши Жинпинийг хөнөөх оролдлого гарсан байж магадгүй тухай  мэдээлэл Америкийн вэбсайтад тавигдаж, шуугиан дэгдээжээ. Хожим нь уг сайтаас устгагдсанэнэ мэдээллийг шинжээчид үгүйсгэж байна.

Ноттингэмийн их сургуулийн профессор Стив Цаны үзэж байгаагаар Ши эрүүл мэндийн байдлаасаа болоод олны өмнө гарах боломжгүй байгаа гэсэн таамаг үнэнд хамгийн дөхөж магадгүй ажээ.

Эх сурвалж:  http://www.telegraph.co.uk

Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш