Япон улс 2030 он гэхэд АЦС ашиглахаас татгалзана. «Майнити симбун» сонины мэдээлснээр засгийн газар энэ долоо хоногийн шувтаргаар энэ тухай мэдээлэх бодолтой байна. Цөемийн энергиэс татгалзах төлөвлөгөө шинэ АЦС барихгүй, 40 жил ашигласан ийн станцыг жагсаалтаас гаргах, аюулгүй байдлы нь шалгасан станцын ажиллагааг сэргээх зэрэг үндсэн гурван зарчимд тулгуурлаж байна. Японы эрх баригчдын шийдвэр 2011 оны 3-р сард «Фукусима-1» АЦС-д гарсан ослын уршигтай холбоотой. Хонсю арлын зүүн эрэг хавийн нутгийн газар хөдлөлт АЦС-ын осол, 9 метр өндөр цунами уусгэх хор холбогдолтой болсон. Үүний улмаас 15 мянга орчим хүн амь үрэгдэж, тус улсын эдийн засагт их хэмжээний хохирол учрав.