2008 оны хямралд “Сүх далайтал үхэр амар” гэдэг зарчмаар хандсан эрх баригчид санхүүгийн шинэ гамшгийн утаа нь үнэртээд эхэлчихсэн энэ үед “Хаширсан хүн шиг” байж чадаж байна уу.
Дөрвөн жилийн өмнө бол “Дэлхийн санхүүгийн хямрал манай эдийн засагт нөлөөлнө, нөлөөлөхгүй” гэж маргалдсаар хэд, хэдэн банк, хадгаламж зээлийн хоршоо дампуурсны дараа л “нөлөөлөх юм байна” хэмээн чанга хашгирч байсан түүхтэй. Энэ удаа нөлөөлөх, нөлөөлөхгүй тухай ярьж цаг алдаад байгаа юм байхгүй, гэхдээ л сэтгэл зовоосон асуудал олон байна.
2008-2012 онд төрийн эрх барьж байсан нам, сайд нар “Хямралыг хохирол багатайгаар туулсан” гэж цээжээ дэлдэцгээдэг. Гэтэл дээрх жилүүдэд манай улсын экспорт, импортын ихэнхийг дангаараа хангадаг БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн жилүүд байсан юм. Өөрөөр хэлбэл, тэр үед бид хохирох биш, харин ч БНХАУ-ыг ядрах үед хэрэглэх үүцээ бэлдэж авах “алтан боломж”-ийн үе байжээ. Харамсалтай нь түүнийгээ хоол болгоод идсэн байна.
Одоо бидэнтэй нүүр тулах гэж байгаа хямрал бол 2008 оныхтой зүйрлэшгүй жинхэнэ “гамшиг” байх болно. Ийм чухал цаг үед Монголбанкны удирдлага солигдож таарлаа. Уг албан тушаалд Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ, Монголбанкны дэд ерөнхийлөгч Н.Золжаргал нарын нэр яригдаж байсан ч өчигдрийн байдлаар Н.Золжаргалыг томилох магадлал илүү болоод байна. Монголбанкны Ерөнхийлөгч хэн байхаас үл хамаараад бид 2008 оны алдааг давтахгүй байхыг л шаардана.
2008 оны хямралын дараа “Хэрвээ “Монголбанк” мөнгөний хатуу бодлого явуулаагүй байсан бол арай ч ийм байдалд орохгүй байсан гэдэг шүүмжлэл газар авсан байв. Хөрөнгө оруулагчид бэлэн мөнгөний хомсдолд орж хувьцаагаа ихээр худалдаж эхэлсэн. Тэр үед зузаатгал л хамгийн зөв арга байсан гэдэг дээр ихэнх эдийн засагчид санал нэгддэг. Одоо яг тэр үеийнх шиг байдал үүсэх хандлага мэдрэгдэж, ам.долларын ханш чангарсаар байхад Монголбанкны удирдлагууд интервенц хийх талаар санаа тавихгүй л байна. 2008 онд банкууд зээлээ хааж эдийн засгийн идэвхи тэр хэмжээгээр саарч байлаа. Одоо яг энэ байдал руу орох гээд байна. Дөрвөн жилийн өмнө, бэлэн мөнгө ховордоход худалдан авагч үгүй болж, үл хөдлөх хөрөнгийн үнэ буурч байв. Энэ байдал бэлэн мөнгөтэй цөөн хүмүүст маш их ашиг өгсөн байх ёстой. Эдийн засагт ийм шударга бус байдлыг гаргахгүй байхыг хичээж ажиллах нь Монголбанкны үүрэг юм.
Дэлхийн жишигт арилжааны банкууд нь Санхүүгийн зохицуулах хорооныхоо хяналт дор үйл ажиллагаагаа явуулдаг. Мөн аливаа эрсдлийг өөрсдөө хүлээдэг өндөр босготой байдаг. Гэтэл манай арилжааны банкууд Монголбанкны хяналт дор байж, Санхүүгийн зохицуулах хороо нь хэдэн хадгаламж зээлийн хоршоо, хувьцаат компанитай харьцаж байна. Цаашдаа энэ байдлыг өөрчлөх ёстой.
Дэлхий нийтийн болон Монгол Улсын эдийн засгийн төлөв байдал ямар байх, хэрхэн өөрчлөгдөхийг урьдчилаад харчих чадалтай эдийн засагч байна уу. Энэ асуултад тийм гэж хариулж болж байна, харин тэдний үгийг авдаг, бодлогодоо тусгадаг эрх баригчид байна уу. Ээ дээ юу л бол доо. Манайд байтугай дэлхий нийт чадвартай хүнийхээ үгийг “мэдсээр байж” авч хэрэгжүүлдэггүй жишээ бий. АНУ-ын эдийн засагч Нуриэль Рубини 2005 онд The New York Times-д бичсэн нийтлэлдээ “Моргейжийн зах зээл гол шугамаасаа хазайж эхэллээ. Энэ хэвээрээ байвал 2-3 жилийн дараа дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралын эх үүсвэр ч болж болзошгүй” хэмээн анхааруулж байжээ. Тухайн үед түүний үгийг хэн ч анхаарсангүй. Хямрал нэгэнт зайлшгүй болсны дараа Fortune magazine “Энэ хүн ингэж анхааруулж байсан шүү дээ” хэмээн бичсэнээр “Хямралыг анх олж харсан” хэмээн дэлхий дахинаа алдаршсан түүхтэй. Тэр 2005 онд үнэхээр хүн амьтан үгийг нь тоож сонсохооргүй тийм “жижиг” эдийн засагч байсан юм уу гэвэл үгүй. Билл Гейтсийн үед Цагаан ордонд ажиллаж, сан хөмрөгийн асуудлыг шийдэлцэж байсан нэгэн. Харин дээр өгүүлсэн Fortune magazine-д гарсан өгүүллийн дараа тэрбээр чадвараа жинхэнэ ёсоор үнэлүүлж, 2009 оноос хойш Б.Обамагийн захиргаанд сан хөмрөгийн асуудал эрхлэн ажиллаж буй.
Харин Монголд бол улс төртэй л холбогдохгүй бол санаж сэдсэнээ төрийн бодлогод тусгах боломж олдно гэж гонж. “Ямар удирдах зөвлөлд багтах биш намд элсээд яах вэ” гэсэн бодолтой эдийн засагчид тэгсхийгээд багшаа хийгээд явахаас өөрцгүй. 2008 оны хямралын өмнө манай эдийн засагчид юу бичиж, яаж ажиллаж байж вэ гэдгийг ажиглаж, чадварыг нь мэдээд эрх мэдэл өгчих тийм тогтолцоо үгүйлэгдэж байна.
Монгол Улс бодлого боловсруулахдаа мэдээж хэрэг, эдийн засагчдынхаа зөвлөгөөг тодорхой хэмжээгээр авдаг л байж таарна. Гэвч авдаг эсэхийг ажил нь батлахгүй юм даа. Монгол Улс жил хүрэхгүй хугацааны өмнө “Монгол Улсын 2013-2017 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр” гэгчийг баталж байж билээ. Том, том тоо, бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүдийг багтаасан сэтгэл хөдөлгөж, хөвсөлзүүлмээр бодлогын баримт бичиг л дээ. Тэр үед мөн “Монгол Улсын 2012 оны төсөв”-ийг боловсруулан баталж байлаа. Гэтэл өнөөдөр тодотгол хийгээд сууж байх юм. Ганцхан жилийн дотор зохицуулах ёстой мөнгөнийхөө хэмжээг зөрүүлж байгаа юм чинь дөрөв таван жилийг харсан “Монгол Улсын 2013-2017 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг хэрэгжинэ гэж итгэхэд бэрх. 2008 оны дуулианаас хойш дэлхий нийт Н.Рубинигийн үгийг сонсдог боллоо. Гэтэл тэрбээр жилийн өмнө “Хоёр дахь Акокалипсис удахгүй болно” гэсэн мэдэгдлийг тун ч итгэлтэй хийв. Улс орнуудад “төсвийн сахилга бат” гэсэн үг шүтэгдэж эхэллээ. Харин манай улс “амлалтаа биелүүлнэ” хэмээн мөнгийг хамаа намаагүй цацсаар дуусгалаа. Яг одоо “Еврогийн уналт цаг хугацааны л асуудал” гэдэг дүгнэлттэй ихэнх эдийн засагчид эвлэрсэн байна. Гэтэл манайх эрсдлийн сангийнхаа хөрөнгийг 60 хувиар танаад хаячихаж байгаа юм. Европын хямрал Монголд нөлөөлдөг юм байна гэсэн тэр ухаарал хаачив.
Тогтворжуулалтын сандаа цөөхөн хэдэн задгай мөнгөтэй, уул уурхайгаас л мөнгө олно гээд бусад салбараа гаргуунд нь гаргасан, үйлчилгээ давамгайлсан эдийн засагтай, ашигт малтмалаа зарах улсгүй. Монгол Улс хямралын босгон дээр гар хоосон, хөл нүцгэн зогсч байна.
Х.Батсайхан /www.mminfo.mn /