Сангийн сайдын 2012 оны долдугаар сарын 16-ны өдрийн 156 тоот тушаалаар улсын хэмжээнд 3000 багш ажлаасаа халагдахад хүрээд байгаа ажээ.
Дээрх тушаалаар батлагдсан “Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, сурагчдын дотуур байрны захиргаа, аж ахуйн ажилтнуудын орон тооны дээд жишиг, норм норматив тооцох аргачлал”-ын зохион байгуулалтын ажлыг мөрдүүлснээр улсын хэмжээнд нийт 3000 орчим багш, ажилчид, түүний дотор Хөвсгөл аймагт 120 багш, ажилчин ажлаас чөлөөлөгдсөнөөр тэдний нийгмийн асуудал бүрэн орхигдож, олон зуун өрх амьдрах эх үүсвэргүй болно гэж тэд үзэж байгаа гэнэ.
Иймээс дээрх тушаалаар батлагдсан жишиг орон тоо тооцох аргачлалыг хянан үзэж, цэцэрлэг, сургуулийн багш, ажилчдын орон тоог бууруулахгүй байх өөрчлөлт оруулах шаардлагатай байна хэмээн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ё.Отгонбаяр, Д.Хаянхярваа нар болон Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд, зарим цэцэрлэг, сургуулийн ажилтнуудын төлөөлөл мэдээлэл хийлээ.
Гэвч дээрх нь хууль биш, сайдын тушаал болохоор Боловсролын болон Сангийн сайд нар зөвлөж тохиролцоод 2013 оны төсөвт тусгуулах боломжтой ажээ.