Спортын ордонг дахин ашиглах боломжгүй болжээ. Учир нь тус ордон байгуулагдсанаасаа хойш 54 жил болсон байна. Анх 1958 онд байгуулагдаж байсан бөгөөд 1990 оноос хойш урсгал засвараар аргалдаг байжээ. Тиймээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Спортын ордонд үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн дүгнэлт гаргасан байна. Салбарын салбарын сайдын хувьд УИХ-ын гишүүн Ц. Оюунгэрэл уг ордныг буулгаж оронд нь шинэ спортын ордон байгуулна гэсэн байр суурьтай байгаа гэлээ. Түүний дагуу уг асуудлаар Ерөнхий сайдад танилцуулсан байгаа аж.
Эх сурвалж: "Нийгмийн толь"
Эх сурвалж: "Нийгмийн толь"