УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойрог буюу Увс аймагт Ардын намаас нэр дэвшсэн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар мөнгө тараасан явдлыг баримтжуулсан иргэдийн гомдлыг өчигдөр хэлэлцлээ.
Уг нь дээрх иргэд 15 дугаар тойргийнхоо хороонд гомдол гаргасан ч Ардын намын гишүүдээс олонхио бүрдүүлсэн тойргийн хорооныхон тус гомдлыг авч хэлэлцээд хүчингүй болгосон байна. Тиймээс дээрх иргэд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаад байсан юм.
Иргэдийн гаргасан гомдлын дагуу Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээр тус хэргийг авч хэлэлцээд "Уг хэрэг нь Захиргааны хэргийн шүүхийн харъяаллын хэрэг мөн" гэсэн тогтоолыг гаргалаа. Тиймээс уг хэргийг Увс аймгийн Захиргааны хэргийн шүүхээр хэлэлцэхээр болж байна.
Ийнхүү саналыг нь худалдаж авахыг завдсан этгээдүүдийн эсрэг тэмцсэн малчдын талд шүүх шийдвэрээ гаргажээ. Хэрэв Увс аймгийн захиргааны хэргийн шүүх 15 дугаар тойргийн хорооны шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзвэл УИХ-ын гишүүнээр сонгогдоод буй Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг эргүүлэх татах юм.
Р.Сарангоо