Улсын бүртгэлийн ерөнхий газраас цахим үнэмлэх олгох ажлыг эрчимжүүлэх зорилгоор энэ сарын 15-ны бямба гаригийг иргэдэд зориулахаар шийджээ.
Энэ ажлын хүрээнд "Цахим үнэмлэх" сэдэвт нээлттэй хаалганы өдрийг аймаг, нийслэлийн хэмжээнд тус тусын байрандаа зохион явуулах аж.
Одоогийн байдлаар 18 аймаг, нийслэлийн дөрвөн дүүргийн иргэдийн цахим үнэмлэх хэвлэх ажил бүрэн дуусаад байна. Тухайлбал, Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэг, орон нутагт Говь-Алтай, Дундговь, Говь-Сүмбэр, Хэнтий, Дорноговь, Дархан-Уул, Өмнөговь, Ховд, Увс, Дорнод, Төв, Хөвсгөл, Баянхонгор, Булган, Завхан, Орхон, Сүхбаатар, аймгийн иргэдийн цахим үнэмлэх улсын хэмжээнд 74 орчим хувьтай хэвлэгдэж сум, дүүрэг, баг, хороондоо хүргэгджээ. Иймээс дээрх аймаг, нийслэл дүүргийн иргэд маргааш зохион байгуулагдах нээлттэй хаалганы өдөр оршин суугаа баг, хороон дээрээ очиж цахим үнэмлэхээ авахыг тус газраас уриаллаа.
Иргэд цахим үнэмлэхээ авахдаа өөрийн иргэний үнэмлэхээ авч очих ёстой аж. Харин иргэний үнэмлэхээ хаяж, үрэгдүүлсэн бол иргэний үнэмлэхний зурагтай лавлагаа, лавлагаа аваагүй иргэд холбогдох бичиг баримтын хамт оршин суугаа баг, хорооноосоо иргэний цахим үнэмлэхээ авахыг анхаарууллаа.
Нээлттэй хаалганы өдрөөр Улсын бүртгэлийн ерөнхий газар улсын хэмжээнд бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж иргэдэд цахим үнэмлэх олгохоос гадна бусад ажлын өдрүүдэд үзүүлдэг иргэний гэр бүлийн байдлын найман төрлийн бүртгэл болон хуулийн этгээд, аж ахуй нэгжийн бүртгэл, эд хөрөнгийн эрхийн бүртгэл, гадаад паспорт шинээр авах, хугацааны сунгалт хийх, архивын лавлагаа олгох зэрэг бүхий л үйлчилгээг үзүүлэхээр төлөвлөсөн байна.
А.Лхагва