Монгол Улсын бизнесийн орчин, өрсөлдөх чадварыг сайжруулах замын зураглалыг бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид болон бизнес эрхлэгчдээр хэлэлцүүлэх зорилго бүхий "Шинэчлэлийн төлөө түншлэл" форум өнөөдөр Төрийн Ордны хурлын "Б" танхимд 9.15-13.00 цагийн хооронд зохиогдох гэж байна.
Саяхан болж өнгөрсөн сонгуулийн үр дүнд “Шинэчлэлийн Засгийн Газар” байгуулагдсантай холбогдуулан Эдийн засгийн бодлого, Өрсөлдөх чадварын судалгааны төвөөс санаачлан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн бизнесийг дэмжих санаачилга төсөл, Монголын Бизнесийн зөвлөл, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Азийн хөгжлийн банктай хамтран тус улсын бизнес эрхлэх орчныг сайжруулах эхний жилийн замын зураглалыг боловсруулахаар ажиллаж байна. Уг санаачилга нь өсөлт, үр ашгийг боомилж буй үр нөлөө сул хууль тогтоомж, арга барилыг халж, зохицуулалтыг илүү тодорхой болгох, өөрчлөн шинэчлэх талаар төрийн байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг бизнес эрхлэгчдэд олгож байгаа юм.
Дээрх байгууллагуудын хамтын хүчин чармайлтын зорилго нь Засгийн газрын Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн эхний жилд тусгах боломжтой боломжийн өртөгтэй, хэрэгжүүлж болохуйц, үр нөлөө өндөртэй тодорхой шинэчлэлүүдийг хэрэгжүүлэх замаар ажлын байрыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих бизнесийн таатай орчинг бий болгох, өрсөлдөх чадварыг сайжруулах чиглэлд Засгийн газар, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг бодит ажил хэрэг болгоход оршиж байна. Энэхүү санаачилга нь тус улсын хэмжээнд төрөл бүрийн салбарт үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчдээс судалгаа авснаар ажлаа эхлүүлсэн бөгөөд улмаар шинэчлэлийн тэргүүлэх ач холбогдол бүхий 10 чиглэлийг тодорхойлох зорилгоор бизнес эрхлэгчийг оролцуулан дугуй ширээний ярилцлага зохион байгуулж, улмаар тодорхойлсон асуудлуудаа шийдэх тодорхой алхмуудыг хэлэлцэх хоёр дахь удаагийн дугуй ширээний хэлэлцүүлэг зохион байгуулаад байна. Энэ хүрээнд хийгдэх дараагийн ажил нь ирэх жилд Монгол улсын бизнесийн орчин, өрсөлдөх чадварыг сайжруулах замын зураглалыг бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид болон бизнес эрхлэгчдээр хэлэлцүүлэх зорилгоор өнөөдөр “Шинэчлэлийн Төлөө Түншлэл” форум зохион байгуулах юм.
Тус хэлэлцүүлэгт зөвхөн Монголын бизнес эрхлэгчдийг оролцуулаад зогсохгүй шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлсэн бусад улс орнуудын жишээг танилцуулах юм байна. Тэдгээрийн тоонд Бүгд Найрамдах Гүрж улс зүй ёсоор багтдаг. Дэлхийн Банкны “Бизнес эрхлэхүй” 2006 оны судалгаанд “Бизнес эрхлэлтийг хялбаршуулсан байдал”-ын шалгуур үзүүлэлтээр 132 дугаар байр эзэлж байсан Гүрж улс өрсөлдөх чадвар, бизнесийн орчноо сайжруулах эрх зүйн болон зохицуулалтын шинэчлэл хийснээр тавхан жилийн дотор 11 дүгээр байр хүртэл дэвшиж чаджээ. Энэ талаарх туршлагаа хуваалцахаар тус улсын шинэчлэлийн гол зүтгэлтэн, Гүрж улсын Сангийн болоод Эдийн Засгийн Хөгжлийн сайд асан Алексей Алексишвили хүрэлцэн ирээд байна. Тэрбээр өнөөдөр зохион байгуулах Форумд оролцож, сүүлийн арваад жилийн хугацаанд Гүрж улс бизнесийн салбарт шинэчлэлийг өрнүүлснээр эдийн засгаа хэрхэн өсгөж чадсан тухай туршлагаа танилцуулж, шинэчлэлийн тэргүүлэх ач холбогдолтой асуудлуудын талаар бизнес эрхлэгчид өөрсдийн санал бодлоо хуваалцах юм.
Бизнес эрхлэгчидтэй зөвшилцсөний үр дүнд тэдний дэмжлэгтэйгээр өрсөлдөх чадварыг сайжруулж, бизнес эрхлэлтийг хялбаршуулах нь ирэх нэг жилийн хугацаанд хэрэгжих бүрэн боломжтой зорилтууд байна.
Н.Туяа