Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Шашны Их Сургуулийн номын санд "Номын баяр"-ын нээлт болж, "Номын баяр"-ыг нийт ард олноороо өргөн дэлгэр тэмдэглэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн хүрээнд энэхүү номын үзэсгэлэн зохион байгуулагдаж байна.
Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц арга хэмжээг нээж үг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн олон нийтийн харилцаа, нийтлэг бодлогын зөвлөх А.Ганбаатар Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д. Чойжамцад гардууллаа.
Үзэсгэлэн Гандантэгчэнлин хийдийн эрдэмтэн лам хуврага, Бурханы шашны ТББ, хувь хүмүүсээс эрхлэн 1990 оноос хойш хэвлэгдэж олны хүртээл болсон орчин цагийн хэлэнд хөрвүүлсэн ном зохиол, эртний Энэтхэг, Төвд, Монголын мэргэдүүдийн нэн ховор зохиол бүтээлийн үзэсгэлэн гэсэн хоёр хэсгээс бүрдэж байгаагаараа онцлог болж байна.