Дундаж болон амьжиргааны түвшин доогуур иргэдийн хүүхдүүдэд дээд боловсрол эзэмших нь давж баршгүй даваа болжээ. 2008 оноос жил бүр оюутны сургалтын төлбөрийг инфляцитай дүйцүүлэн нэмж байгаа нэрийдлээр нэмэгдсээр өнөөдөр төрийн өмчийн их, дээд сургуулиудын төлбөр нэг сая хол гарсан. Нэр хүндтэй гэгдэх хувийн хэвшлийн томоохон хувийн хэвшлийн сургуулийн сургалтын төлбөр гурван саяд хүрч байна.
Зах зээлийн нийгэмд амьдарч байна. Юм бүхэн зэх зээлийн хууль «үл үзэгдэгч» гараар зохицуулагдаж байгаа гээд хувийн хэвшлийнхэн төрийн толгой дээр гарчхаад байгаагийн нэг жишээ нь боловсролын салбарт ч байгаа нь энэ. Салбарын сайд «Оюутны сургалтын төлбөр нь нийгмийн хамгийн эмзэг хэсгээс төвлөрч байгаа учраас сургалтын төлбөрийг инфляцийн түвшнээс доогуур нэмнэ» гэсэн шийдвэрийг гаргаж байхад, хувийн хэвшлийнхэн «Таны шийдвэр бидэнд хамаагүй, зах зээлийн жамаараа нэмэгдэж байна» гэсэн янзтай доод тал нь 25 хувиар нэмчихлээ. Энэхүү сургалтын төлбөрөө нэмээд байгаа сургуулиудын сургалтын чанар, материаллаг бааз нь тэр бүр шинэчлэгдэж байгаа зүйл алга гэдгийг тэдгээр их сургуулийн бүтээгдэхүүнийг хүлээж авдаг ажил олгогчид хэлдэг. Төрийн сайдын шийдвэрийг үл тоож байгаа хувийн хэвшлийнхэнтэй жирийн иргэд яаж ч яриад хүүхдийнхээ сургалтын төлбөрөөсөө хөнгөлж чадахгүй нь ойлгомжтой.
Өнөөдрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, төрийн өмчийн их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийг 10-аас хэтрэхгүй хувиар нэмэгдүүлэхээр болсон. Ингэхдээ багш ажилчдын цалин хөлстэй холбоотойгоор улсаас нэмэлт хөрөнгө авах тохиролцоонд хүрсэн гэдэг. Сургалтын төлбөр сүүлийн дөрвөн жилд тасралтгүй өндөр хувиар нэмэгдэж байгаа хэдий ч өнгөрсөн хоёр жилийн хувьд сургалтын төлбөрийн тэтгэлэг харьцангуй их байсан. Хүний хөгжил сангаас хоёр жил төлбөр рүүгээ шилжүүлэх боломжоор хангасан. Дээр нь төрийн албан хаагчийн хүүхдийн хөнгөлөлт, сургалтын төрийн сангийн зээл, малчин болон нэн ядуу өрхийн хүүхдийн тэтгэлэг гээд сургалтын төлбөрийн хөнгөлөлтүүд нэлээд байсан.
Тухайлбал, дунд сургуульд эцэг, эхийнх нь аль нэг нь ажилладаг жирийн амьдралтай гэр бүлийн хүүхэд төрийн албан хаагчийн тэтгэлэгт хамрагдчихдаг байсан. Энэхүү тэтгэлэгт жилд дунджаар давхардсан тоогоор 16 мянган хүүхэд хамрагддаг байсан. Одоо үндэсний тэтгэлэг олгож эхэлснээр дээрх тэтгэлгүүд хасагдсан. Сүүлийн үеэд сургалтын төлбөрийнхөө 50 хувиас дээш хийхгүй бол хичээлийн эхний хагаст суралцуулахгүй гэдэг болж. Тиймээс нийгмийн хүндийг үүрч яваа ажилчин ангийн хүүхдүүд эдийн засгийн чадавхигүйгээс дээд боловсрол эзэмших боломжгүй болох нөхцөл байдал манай нийгэмд бий болчхоод байна.
Энэ оны хичээлийн жилд мөрдөгдөж буй сургалтын төлбөрийн тэтгэлгийн талаар товч мэдээлэл хүргэхэд, 2012-2013 оны хичээлийн жилд үндэсний тэтгэлэг, урамшууллын тэтгэлэг, сургалтын төлбөр, сургалтын төлбөрийн зээл гэсэн чиглэлээр Сургалтын төрийн сангаас тэтгэлэг олгохоор болжээ. Үндэсний тэтгэлэг гэдэг Нь өнгөрсөн оноос хэрэгжиж буй өдрийн ангийн оюутнуудад олгодог 70 мянга 200 төгрөг. Энэхүү тэтгэлгийг 2011-2012 оны хичээлийн жилд 139789 оюутан хүртсэн байна.
Энэ хичээлийн жилээс үндэсний тэтгэлэг дээр нэмэгдэж олгох урамшууллын тэтгэлгийг оруулахаар болж байгаа. Урамшууллын тэтгэлгийг Монгол Улсын дээд боловсролын байгууллагад сургалтын өндөр амжилт гарган суралцаж байгаа болон эрэлт ихтэй мэргэжлээр өдрийн ангид амжилттай суралцаж буй оюутнуудад 50, 75, 100 хувиар урамшуулал олгох гэнэ.
Сургалтын төлбөрийн тэтгэлгийг бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй, аль эсвэл эцэг, эх нь хоёулаа хөдөлмөрийн чадвараа 70 дээш хувь алдсан баклаврын зэргийн суралцагчдад сургалтын төлбөрийг нь төрөөс бүтэн даах аж. Сургалтын төрийн сангийн зээлд элсэлтийн ерөнхий шалгалтын оноо 600 ба түүнээс дээш, суралцаж буй тохиолдолд 2.8-аас дээш голчтой бол хамрагдах боломжтой. Сургалтын төрийн сангийн зээлийг суралцаж буй мэргэжлийн чиглэлээс нь хамаараад 350-650 мянган төгрөгийн зээл олгох юм байна.
Д.Баяржаргал
Эх сурвалж: "Өглөөний сонин"