Сар ер бусын гэрлээр хөхөлбөртөн үзэгдэх, од ер бусын ойрхон унаж ирээд усанд хөвөх, охид нь үүрээр шүүдэр туучин, гоо хөлөө гоё ногоон өвсний будгаар хээлэн алхах талын амирлангуй Монгол. Өндрийн онгоц, араас нь зам татуулан сунарах санаа алдмаар нарийхан цагаан утаа...Өвөл, зун, хавар, намар...цас бороо, ус мөрөн, хөдөө хээр...ийм амар амгалан Монголыг хаа нэгтэйгээс эрэх.
Амьдрал минь ямар нэгэн муйхар хүчинд хүлэгдэн бүүдийсэн мэт. Амь тэмцэн тэлчлэвч хаашаа ч зугтах газаргүй золгүй амьтан болж үлдсэн мэт. Халууран шатаж, хаашаа ч хамаагүй туйлж явсан гэнэн томоогүй, гэрэлт залуу нас алсарсан, би өөрөө туйлдан унасан мэт.
Бие минь үргэлж энд, би харин дандаа холын холд оршиж, амьдрал минь дандаа энэ байшинд, амь тэмцэн тэмүүлэх сэтгэл минь алсын алсад байж...Дурлал минь зөвхөн зүрхэн дотор минь нутаглаж, дургүй хүрмээр би гадагшаа зад татан тэсэрч чадахгүй тэвчин алхалж, дуулиан шуугиан, элдэв явдал суудлын дундуур дандаа бусдын хүслээр амьдарч ирсэн мэт.
Надтай хамт нэг нь намар намрыг элээн он жилийг туулж явахад, насаараан би түүнээс алс хол амьдарч ирэв. Одоо намайг чөлөөлж өгөөч гэж орь дуу тавимаар болно...нөгөө хүлээс харин хөдлөх тусам улам гүн шигдэж, улам халуунаар тэврэнэ.
Нэг тэнэг нь хажуугаас хардлага сэрдлэг ярин хэмлэж, бас нэг тэнэг зүрх сэтгэлийн доторхи “далавч”-ыг минь барьцаалан мушгиж, байж боломгүй тарчлантайгаар дарангуйлж, амьдралыг чинь түйвээнэ гэж сүрдүүлэх, өөр нэг тэнэг өөр ертөнцийн өөр зовлонгоор өвдсөн намайг өнөө маргаашгүй эдгэчих юм шиг эндүүрэн сургаж, гайхам атлаа дотроос гэрэлтэн төөнөж яваа гунигт амьдралыг минь газрын явдалтай хутгаж хаях...Ийм тарчинтай амьдралаас хэзээ би чөлөөлөгдөх...
Үнэхээр чөлөөлөлт хүсч байна, би. Үг дуугүй бүгдийг чимээгүйхэн орхиж, үлгэрийн сайхан газрыг олж очмоор. Амар амгалан, сэвсгэр цагаан цас бударч, ааваараа чарган дээр суугаад чирүүлж явмаар...үнэгэн лоовуузаа газар унагачихаад цас бутарган сэгсэрч зогсохыг нь ажиж суумаар...Алга болсон юм бүхэн байдаг алтан дэлхийг эрж очмоор...
Ийн би гиеүрч, ийн би тамираан барж явна. Гэртээ харья даа. Гэртээ хариад, гэмгүйхэн нэг удаа орж ирээд, чимээгүй инээвхийлэн сууж байгаад гарсан чиний танихгүй Одгэрэлийн номыг эрж олъё. Алс холын тэртээ, ариун Гангыг зорин одсон анд Одгэрэлийн шүлгүүдийг уншъя. Атаархаж, аз жаргалгүй, алхах газаргүй мухардсан өөрийгөөн өрөвдөж асгаран уйлъя.
Нэг хүүхэнд хайртай
Нэг хэсэг явнам
Олон хүүхэнд хайртай
Олон хэсэг явнам...Галзуу мөрүүд. Мэдээж миний хувьд шүү дээ. Оюутан ахуйдаа хаа нэгтэйгээс олж сонсчихоод тэмдэглэлийн дэвтэртээ бичин шатаж явсан үеийн танил шүлэг.
Ерээд оныхон гэж Монголын утга зохиолд халгин цалгин орж ирсэн хүчирхэг үе. Эн тэнцүү авъяас, эн тэнцүү алхаа, эн тэнцүү омгорхол.
Саяхан санагдана. Алга ташилтын чимээ чихэнд сонсогдох шиг. Саяхан бодогдоно. Монголын утга зохиолын саглагар бүдүүн модны мөчир дээр ирж суун жиргэлдсэн өнгө өнгийн шувуу шиг явсан тэд минь хаачив. Үүр байраан засч тухлан суув уу. Уртын аянд цүнхээн мөрлөөд алхав уу. Дэврүүн шүлэгчийн дуулсан шиг “замын цэцгээр богцоо дүүргээд залуу насны босгыг алхсан” тэд минь хаа явна. Ж.Болд-Эрдэнэ, Ш.Уянга, Ч.Ануударь, Б.Баттогтох...шунхан ягаан зүрхэнд шүлгээн сийлсэн андуудын богинохон, бардамхан амьдрал нүдний өмнүүр жирэлзэн өнгөрнө. Бороотой гудамж, шүхэрнээс нь ус дусалсан охид, нойтон бэлхүүс...
Өлзий, Тэргэл, Отгонжаргал..хэнэггүй, гоо, хачин увидаслаг тэд. Хэрсүү тэрсүү, хайлган цайлган та нарын сураг задгай цэнхэр салхины амттай.
Б.Галсансүх,Б.Одгэрэл,Н.Билгүүн, А.Эрдэнэ-Очир, Ц.Буянзаяа, Ц.Бавуудорж, Бадарчин....Цамцныхаа энгэрт уруулын будагны хээтэй гоё “амьтад”, хамгийн тэнгэрлэг “донжуан”-ууд. Та нар минь альхан талдаа явна. Дурлалд ноолуулж эцсэн ч тамирдах завгүй, энгэр задгай алхана уу. Хундага дарс, хувааж татсан янжуурын тансагхан үнэр, халамцуу галзуу үеүүд...Хаа явнаа та нар минь. Ийн санагалзав, тэднийг. Ийн дурсав, ерээд оныхныг.
Зовлонгоо хуваалцах гэж шүлэг бичнэм
Зовлонгоо хуваалцах минь ийм сайхан
Нулимсаа хатаах гэж шүлэг бичнэм
Нулимсаа хатаах ийм сайхан
Чамайг хардсандаа шүлэг бичнэм
Чамайг хардах минь ийм сайхан
Үзэн ядсандаа шүлэг бичнэм
Үзэн ядах минь ийм сайхан...
Батжаргалын Одгэрэл. “Хөгийн чимээгүй, хөгийн ихэмсэг” түүнийг хаа нэгтэйгээс олж уулзахсан. Олж...уулзахсан. олж уулзах мэдээж сайхан. Олж уулзаад салам уухсан. Салам уух мэдээж сайхан. Халамцуу шүлгүүдийн ард агсан тавихсан. Агсан тавиад хөөж явуулахсан. Агсан тавих сайхан. Хөөж явуулах бүүр сайхан. Хараал идсэн Москвагийн онгоц руу хаалгатай нь хамт хааж орхихсон. Харьж ирээд өнөөх зэвүүн шүлгүүдийг хөшгөө хааж байгаад уншихсан. Хөшгөө хааж байгаад унших сайхан. Хэнд ч харагдахгүй, хэнд ч мэдэгдэхгүй халуурч чичирхийлэн өвдөхсөн. Хор мэт шүлгүүдийг бадаг бадгаар нь ууж тэнхээгээн бараад тамирдан унахсан. Аяархан бууж өгөхсөн. Аяархан бууж өгөхийн атаархмаар ийм сайхныг ээ. Ай...үүнийг надаас өөр хэн ингэж амснам.
Энэ үгсийг одоогоос хэдэн жилийн өмнө би түүнд зориулан тэрлэж байлаа. Одгэрэлгийг Москва руу Горькийн сургуульд явсан гэх сураг дуулаад дотроо атаархаж үхэх шахаж байж билээ. Яагаад ч юм хар нялхаас мөрөөдлийг минь даллан дуудсан энэ зүг рүү явсан, энэ зүгээс ирсэн улсууд миний анхаарлыг дандаа татаж байдаг. Хүн хүрээгүй юмандаа ийм эмзэг байдаг байнам. Хүрч чадахгүй мөрөөдөл хүзүүнээс дандаа дарж байдаг байнам.
Миний мөрөөдөл уран зохиол байлаа. Хэзээ ч юм би ямар нэгэн гайхалтай юм бичнэ дээ гэж хөдөөний жирийн нэг суурингийн охин өөртөө шивнэж байсан. Шивнэх биш чангаар хашгирдаг байж. Тэгсэн бол миний зам мөр өөрөөр ч эргэх байсан юм билүү. Хүн мөрөөдөлдөө ийм эмзэг ханддаг байнам. Хүн мөрөөдлөөсөөн болж утгаан алддаг байна. Хүн мөрөөдлөөсөөн болж хайрлан тэмүүлдэг байна. Хүн мөрөөдлөөсөөн болж дааж давшгүй дарамтад орон сөхөрдөг байна.
Энэ амьдралынхаа
Эрээн барааныг бодоод
Эхнэрээ дахин дахин хайрлана
Улаан цайм явдлуудын
Уучилшгүйг бодоод
Улам, улам хайрлана
Эргэлзсэн, буцсан замд
Ээж минь найз минь болж
Эвлэрч явааг нь хараад
Энэ яваа насандаа түүнийг
Эргэлт буцалтгүй хайрлах сэтгэл төрнө
Үзэж яваа бүхэн минь
Үүнээс өөр байж болох
Үйлийн үрийг санаад
Үргэлж түүнд талархана...
Батжаргалын Одгэрэл. Эргэлзсэн, буцсан замд...Ээж минь найз минь болж...Эвлэрч явааг нь хараад...Энэ яваа насандаа түүнийг...Эргэлт буцалтгүй хайрлах сэтгэл төрөх...Уйлмаар үнэн. Уйлмаар гайхалтай. Б.Одгэрэл харагдах, Одгэрэл ханхлах...Яаж ийм байж чадах, яаж ийн бичиж чадах...Тэгээд гайхалтай өөрийнхөөрөө.
Тэмдэгрэх төдий гэгээгээр тэжээгдэж
Тэнхэрч явах үе байдаг
Хальт сонссон содон аяз шиг гэгээ
Хаа нэгтээ алавхийдэг
Зурвас зурвас гялбаагаар цээжний
Зуулга хийх үе байдаг
Зурсхийх совин битүүлэг сэрлээс
Зуурдаар бөхөхгүй итгэл сэлбэдэг...
Батжаргалын Одгэрэл. Гунигтай, тийм нэг буриад залуу. Дуулиан шуугианаас алс мэт, дуулиан шуугианы дунд мэт явсан таних тэр. Үл таних тэр.
Хориодхон настай байхдаа би одоог бодвол юу дуртайгаа хийж явжээ. Одгэрэл гэж энэ залуугийн шүлгэнд дурлаад Хэнтий аймаг руу очиж төрсөн нутгийг нь үзэж байсан. Марусъя гэх гоё нэртэй гоё ээжтэй нь уулзаж, Цэнхэрийн голын хөвөөний ширэг зүлгэн дээр хөлөө жийж суугаад хөөрөлдөж явлаа. Ээж нь намайг хүүдээ дурласан охин гэж бодсон уу, хүүгийнх нь шүлгэнд дурласан охин гэж бодсон уу бүү мэд. Ийм л гэгэлгэн охин явлаа. Одоо бол би хаашаа ч ингэж зулран зугтаж чадахгүй болсон мэт санагдаж гуниг төрөх нь хачин. Уг нь миний зүрх сэтгэлийг захирах эрх хэнд ч байхгүй. Би хүсвэл, би явна. Гэвч яагаад би чадахгүй байна вэ.
Хамаг сайхныг чинь арччихаж мэдэх үнсэлтээс
Халгасандаа би зугтаж явна
Халуун сэтгэлээр чи гомдоод
Харах бүр улам гоо болоод байна
Хүршгүй сайхныг чинь эвдчихэж мэдэх тэврэлтээс
Хүчээр би зугтаж явна
Хүнээс далдуур чи уйлаад
Хүлцэх бүр улам гоо болоод байна
Гэрэл гэгээг чинь халхалчихаж мэдэх шөнөөс
Гэлэмсээр би зугтаж явна
Гэнэт тодорсон гэрэлдээ цэцгийн үр боловсроод
Гэм нүглийн алтан жимсийг бусдад тэсгэлгүй хазуулсан байна...
Батжаргалын Одгэрэл.
Үнсэж озсоны чинь шарх сорвийг
Үдшийн цагаар үзэж тэмтэрнэм
Хүсэлт зүрхний чинь энэ тэмдгийг
Хүзүүний зүүлт шиг хадгалахыг хүснэм...
Батжаргалын Одгэрэл.
Цагаан ононы бургасан дээгүүр
Буриад айлын хашаан дээгүүр...Сар
Чамайг гарч ирэхийг гэнэт үзэв
Үдшийн бүрийд чамайг үзэх бүр
Үзэсгэлэнтэй охин сониучирхсандаа болзоонд ирэх
Үлгэр шиг цагийг үгүйлж тэгээд дурснам...
Батжаргалын Одгэрэл. Цагаан Ононы бургасан дээгүүр...Буриад айлын хашаан дээгүүр....Яасан яруу хөгжим. Яасан тансаг хэл. Ярьж боломгүй, тайлбарлаж боломгүй...Тийм дагшин мөрүүд. Өндөрхааны энэ хөвүүн өчигдөр мөн л ийм содон байсан санагдана. Дуугүй, эрхэмсэг...Дургүй хүрмээр ихэмсэг, тэр.
Тэр одоо Энэтхэг орны зүг зорин оджээ. Ариун Гангын эрэгт, амирлангуй нигүүлсэнгүй бурхадын өлмийд огт өөрийг эрэн бэдэрч яваа.
Олж очихсон. Олж очоод Ононд нь сарыг нь хөвүүлэн санагдуулж, орой үдшээр үймүүлэн догдлуулж, орвонгоор нь эргүүлчихээд одохсон.
Одоо гэвч ийм томоогүй ад мөрийн зан минь огторгуйд шингэн оджээ. Огторгуй хэвээрээ атал огт өөр цас хаялж, огторгуй янзаараа цэлийн байвч огт өөр бороо орно. Харин тэртээ үед миний санаашран алхах дуртай байсан нэвсгэр цагаан цас, нойтон манан, цасан дээвэртэй дүнзэн байшингууд, хашаан дээр эрийтэл суудаг байсан эгнээ эгнээ болжморууд, эсгий гуталтай өвгөд, эрээн алчууртай эмгэд хаачсан юм бэ.
Филипп Киркоровын зүрх сэтгэл сэмлэсэн танил дуу эгшиглэнэ....Энэ дуу эргэж ирэхгүй бүхнийг минь санагдуулна. Очихгүй, хүрэхгүй, нэгэнт бүтэхгүй зүйлс байдгаараа хүний амьдрал үргэлжилсээр ч байдаг байж мэдэх юм....
Почему так жесток снег, оставляет твои следы
И по кругу зачем бег и бежишь от меня ты
Не даёт до утра спать, снег растаявший он вода
Ты одно только должен знать я люблю тебя навсегда.

Ты одно только должен знать я люблю тебя навсегда...навсегда.....энэ тэнэг дуунаас ч гэсэн салмаар санагдана. Салмаар...
Нийтлэлч: Б.Ганчимэг