Бенгазид алагдсан АНУ-ын дипломат нь тус улсаас Ливид суугаа элчин сайд байжээ хэмээн "Аль-Араб" суваг мэдээллээ. Түүний нэр нь Кристофер Стивенс болохыг элчин сайдын яамны цахим хуудсанд дурджээ. Бенгазид элчин сайдаас гадна өөр гурван ч дипломат ажилтан амиа алдсан болохыг Ройтерс агентлаг мөн мэдээлсэн байна.
Америкийн кино сонирхогчдын бүтээсэн "Лалын шашны гэмгүй явдал" кино интернэтэд гарсанд бухимдан дургүйцсэн олон түмэн өнгөрсөн мягмар гарагт Бенгази дахь Америкийн консулын газар руу халдан довтолсон юм. Уг кинонд лалын шашин хийгээд сүсэгтнүүдийг нэн зохисгүй байдлаар харуулсан нь лалын ертөнцөд жигшил зэвүүцлийг төрүүлээд байна.
Хилэгнэн дургүйцсэн сүсэгтнүүд Америкийн консулын газар төдийгүй Каир дахь АНУ-ын ЭСЯ руу дайрчээ. Тэд АНУ-ын төрийн далбааг урж тасдан оронд нь "Аль-Каида"-гийн далбааг мандуулсан аж.
Бөөн дуулиан шуугиан үүсгэсэн киног зохиогч Сэм Бэйсил Ливид америкчууд амиа алдсанд харамсаж байгаагаа илэрхийлсэн ч энэ явдал нь консулын газрын хамгаалалт муу байсантай холбоотой хэмээн Aссошиэйтид Пресс агентлагт ярьсан байна. Өөрийгөө Америкийн еврей хүн гэж үздэг тэрбээр киног бүтээхэд еврейн нийгэмлэгийн 100 гаруй хүн хандив өргөсөн гэдгийг өгүүлжээ. Энэ кино нь Ойрхи дорнодын бүс нутагт "лалын шашны үнэн төрхийг илчлэн харуулах" зорилготой байсан хэмээн Сэм Бэйсил онцлон дурдсан байна.
С.Амар