Сангийн сайдын 2012 оны долдугаар сарын 16-ны өдрийн 156 тоот тушаалаар улсын хэмжээнд 3000 багш ажлаасаа халагдахад хүрээд байгаа талаар өнөөдөр Төрийн ордны хуралдааны В танхимд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ё.Отгонбаяр, Д.Хаянхярваа нар болон Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд, зарим цэцэрлэг, сургуулийн ажилтнуудын төлөөлөл сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Л.Энх-Амгалан, Д.Оюунхорол нарын 9 гишүүн энэ асуудлыг нягтлан үзэж, дээрх тушаалд өөрчлөлт оруулахыг хүссэн албан бичигт гарын үсгээ зурж Ерөнхий сайд Н.Алтанхуягт хүргүүлж байгаа аж.
Дээрх тушаалаар батлагдсан “Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, сурагчдын дотуур байрны захиргаа, аж ахуйн ажилтнуудын орон тооны дээд жишиг, норм норматив тооцох аргачлал”-ын зохион байгуулалтын ажлыг мөрдүүлснээр улсын хэмжээнд нийт 3000 орчим багш, ажилчид, түүний дотор Хөвсгөл аймагт 120 багш, ажилчин ажлаас чөлөөлөгдсөнөөр тэдний нийгмийн асуудал бүрэн орхигдож, олон зуун өрх амьдрах эх үүсвэргүй болно гэж тэд үзэж байгаа гэнэ. Иймээс дээрх тушаалаар батлагдсан жишиг орон тоо тооцох аргачлалыг хянан үзэж, цэцэрлэг, сургуулийн багш, ажилчдын орон тоог бууруулахгүй байх өөрчлөлт оруулах шаардлагатай байна хэмээн сэтгүүлчдэд мэдээллээ.
Өөрийг нь сайдын алба хашиж байхад гарсан энэ тушаалын талаар Д.Хаянхярваа гишүүн тайлбарлахдаа:
-Энэ тушаал бол миний ажиллаж байх үед гарсан тушаал учир би энэ мэдээллийг хийхэд биеэр оролцож байгаа юм. Ер нь санхүүгийн систем дэх Үндсэн хууль нь Төсвийн тухай хууль байдаг бөгөөд энэхүү хууль улс орны төсвийн сахилга батыг сайжруулахад чиглэдэг тул өнөө болтол дэндүү задгай явж ирсэн норм нормативыг зайлшгүй шинэчлэх шаардлагатай байсан. Жишиг орон тоо тооцох аргачлалыг эргэн хянаж үзсэнээр урьдын задгай байдалд нь буцаагаад оруул гэж байгаа биш, зохих ёсоор өөрчлөхийг хүсч байгаа юм. Энэ бол хууль биш, сайдын тушаал болохоор Боловсролын болон Сангийн сайд нар зөвлөж тохиролцоод 2013 оны төсөвт тусгуулах боломжтой юм гэлээ.