logo
Хятадын ард иргэд Дяоюйдао /Сэнкаку/ арлын маргааныг дайны аргаар шийдэх нь зүйтэй гэж үзжээ

Хятадын ард иргэд Дяоюйдао /Сэнкаку/ арлын маргааныг дайны аргаар шийдэх нь зүйтэй гэж үзжээ

2012/09/14
БНХАУ –ын оршин суугчдын дийлэнхи нь Япон улстай Дяоюйдао /Сэнкаку/ арлын маргааныг хүчний аргаар шийдэж болно гэж үзэж байна. Энэ тухай Sina.com интернет-порталын зохион явуулсан санал асуулгын дүн харуулжээ. Санал асуулгад оролцогчдын 86 % нь “Дяоюйдао арлыг тойрсон маргааныг ямар аргаар шийдвэрлэж болох вэ” гэсэн асуултанд “дайнаар” гэж хариулсан байна. Асуулганд оролцогчдын дөнгөж 11,8 % “ярих хэлэлцээний аргаар”, харин 2,1 % хариулахад хүндрэлтэй байжээ. Ингэхдээ тэдгээрийн 84 % нь Япон улстай харилцаа нь сүүлийн явдлуудын улмаас муудсаныг хүлээн зөвшөөрчээ. Мөн 87 % японы бараа бүтээгдэхүүнийг устгахад бэлэн төлөвтэй байгаа аж. Японы ЗГ 9-р сарын 11 нд Хятадтай маргаантай байгаа Дяоюйдао арлуудын тавын гурвыг эзэмшдэг япон гэр бүлээс худалдан авчээ. Бээжин арлыг үндэсний болгосон явдал нь хууль бус, хүчингүй гээд арлууд нь түүхийн туршид Хятад улсад харьяалагдаж байсан гэдгийг сануулав. Хятад улсын янз бүрийн хотуудад Дяоюйдао буюу /Сенкаку / арлуудын тусгаар тогтнолыг хамгаалах жагсаалууд хятадын нйислэлийн Японы ЭСЯ ны дэргэд гурван өдөр үргэлжилж байна. Орон нутгийн ХМХүүдийн мэдээлж байгаагаар, японы дипломат төлөөлөгчийн газрын эргэн тойронд нийтийн унааны зогсоолуудыг хаасан бөгөөд унадаг дугуй болон явган хүний замуудыг хаажээ. ЭСЯ- ны нутаг дэвсгэрийг өндөржүүлсэн байдлаар хамгаалж байна. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш