Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Шинэчлэлийн Засгийн газар агентлагууд цөөлж, яамдын тоог нэмснээр Хөдөлмөрийн яамыг шинээр байгуулсан. Шинэ яамны сайдын хувьд ажлаа аваад удаагүй ч бүтэц, зохион байгуулалтын талаасаа ямар зорилт тавин ажиллаж байна вэ?
-Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн 60 гаруй хувь нь иргэдийг ажилтай, орлоготой болгоход чиглэгдсэн. Шинэчлэлийн Засгийн газраас зориуд Хөдөлмөрийн яамыг байгуулж, ажиллуулах шийдвэрийг гаргалаа. Хамгийн гол нь ард иргэдийнхээ ажил амьдралыг дээшлүүлэхийн тулд олон ажлыг хийхээр төлөвлөөд байна.
Харин Хөдөлмөрийн яам 2012-2016 оны хүртэлх дөрвөн жилийн хугацаанд Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг харьяандаа авч ажиллахаар болсон. Ингэснээр ажилгүйдлийг багасгах тодорхой хэмжээний алхмуудыг хийх юм.
-Ажилгүйдлийг багасгах тодорхой хэмжээний алхмуудыг хийнэ гэлээ. Тэгэхээр нэн тэргүүнд яг юу хийх вэ?
-Өнөөдөр нийгэмд мэргэжлийн үнэмлэхтэй ажилчин олон байгаа ч яг ажил хийж байгаа нь 50-70 хувиас хэтрэхгүй байна. Нэн тэргүүнд энэ асуудлыг цэгцлэх тал дээр анхаарч ажиллана. Тиймээс бид хувийн хэвшилтэй холбох нь зөв гэж шийдсэн. Эхлээд аль сургуульд ямар мэргэжлийн хэдэн хүнийг авах, хэдий хугацааны дараа үйлдвэрт ажиллуулах эсэхийг нарийн тооцож, гэрээ байгуулах асуудлыг зохион байгуулна.
Бидний судалснаар аливаа мэргэжлийн онолын хичээл 70 хувийг эзэлж байна. Үүнийг өөрчилж, эсрэгээр нь үйлдвэрт ажиллах ур чадварыг 70 хувьд хүргэнэ. Өөрөөр хэлбэл, сургалтын танхимд эзлэх сургалт 30, үйлдвэрлэлд 70 хувь байвал ажилчид суралцах хугацаандаа үйлдвэрлэлд ажиллахад ур чадварын хувьд гологдохгүй.
Харин томоохон үйлдвэрлэлүүд технологийн шинэчлэлийн хүрээндээ 200-300 тэрбум төгрөг зарцуулсан гэх тооцоо бий. Энэ нь тодорхой хэмжээний урт хугацаатай учраас ажлын байрыг нэмэгдүүлэхээсээ илүү технологийн шинэчлэлт хийж, үр дүн гараагүй байна. Үүнд хяналт тавьж, нэг яаманд нэгтгэснээр жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, өрхийн бизнесийг дэмжиж, орлогыг нэмэгдүүлэх боломжтой болж байгаа юм.
Урьд нь аливаа нэгэн аймаг, сумыг хөгжүүлэхэд жижиг, дунд үйлдвэрийн зээл төрийн байгууллагаар дамжуулан олгогддог байсан. Харин өнөөдөр иргэдийн хяналтад тухайн сум, дүүрэг, хороонд төрийн байгууллагын удирдлага, хувийн хэвшил, ажил олгогч, иргэдийн төлөөллийн оролцоотойгоор зээл олгох юм.
-Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт 150 мянган иргэнийг ажилтай болгох заалтыг тусгасан. Гэтэл өмнөх Засгийн газраас 250 мянган иргэнийг ажилтай болгоно хэмээн хөтөлбөртөө тусгаж байсан?
-МАН-ын хувьд 250 мянган ажлын байр бий болгосон. Улирлын чанартай ажлын байраа оруулж тооцсон учраас тэд ийм их тоо хэлж байгаа юм. Хэрэв бид улирлын чанартай ажлын байрыг оруулж тооцох аваас 400-500 мянган хүнийг ажилтай болгоно. Гэвч тооны араас бус чанарын төлөө зүтгэх нь чухал. Хөдөлмөрийн яам нэлээд хатуу даалгавар, өндөр хариуцлага хүлээсэн.
Хэрвээ 150 мянган хүнийг ажлын байраар хангавал манай улсад томоохон шинэчлэл болж, ажилгүйдлийн түвшин буурах хэмжээнд хүрнэ гэж тооцоолоод байна. Үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд багагүй хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөр зарцуулна. Түүнээс тоо нэмэх ч юм уу, тоогоор уралдах юм бол түүн шиг амар зүйл алга. 150 мянган хүнийг ч гэсэн ажилтай болгоно гэдэг тийм ч амар даваа биш шүү. Ингэхийн тулд Засгийн газраас улсын төсөв, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай.
-150 мянган ажлын байр гэдэг бага тоо гэж сөрөг хүчин үзэж байгаа шүү дээ?
-МАН-ын хэлж байгаа шиг 150 мянга гэдэг бага тоо биш юм. Өмнөх Засгийн газар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 240 мянган ажлын байрыг бий болгосон гэсэн тооцоо байдаг юм билээ. Хэдий тийм ч жил бүр 60 мянга орчим нь ажилтай байна. Эдгээр 60 мянга орчим ажлын байр дотроосоо жилийн дотор үзэхэд 30-40 мянга нь байнгын ажлын байртай байх жишээтэй. Бусад ажлын байрны хувьд улирлын чанартай.
Бид тооцож үзсэн л дээ. Өнөөдөр Монголын ажилгүйдлийн коэффицент долоон хувьтай байна. Үүнийг олон улсын түвшинд хүргэх гэвэл 3-5 хувьд оруулах ёстой. Бид ядаж 4-5 хувь руу оруулна гэж тооцоход 220-250 мянган хүнийг ажилтай, орлоготой болгох ёстой. Эдийн засгийн боломж, нөхцөлтэйгээ уялдуулаад бид ажилтай орлоготой монгол хүн гэсэн томоохон хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 150 мянган хүнийг байнгын ажлын байраар хангана гэсэн том зорилтыг өмнөө тавьж байна. Гэхдээ тал талаасаа үр дүнтэй ажиллаж чадах юм бол энэ төсөл хэрэгжих бүрэн боломжтой. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ажилгүйдлийн коэффицент 4,5 хувьд хүрнэ.
-Иргэдийн ажилгүй, орлогогүй байгаа нь юунаас шалтгаалж байна гэж үзэж байгаа вэ?
-Олон шалтаг, шалтгаан бий. Тухайлбал, Монголд сарын 300 мянган төгрөгийн цалинтай ажиллаж байснаас гадаадад нэг сая 200 мянган төгрөг авах нь ашигтай. Энэ байдлыг таслан зогсоож, дотооддоо цалин хөлсийг нэмж, аль болох залуусаа гадагшаа явуулахгүй байх хэрэгтэй. Мөн гаднаас орч ирж байгаа хятад ажилчдыг хязгаарлах бодлогыг барьж ажиллаж байна.
-Сүүлийн жилүүдэд Хятадаас ажилчид ихээр орж ирдэг болжээ. Энэ нь юутай холбоотой юм бол. Үнэхээр манай залуус ажил хийж чаддаггүй юм уу?
-Хятад ажилчдын тоо нь нэлээд хэмжээгээр нэмэгдэж байна. Жуулчин нэрийдлээр манайд гаднаас ажиллах хүч олноор орж ирж байна. Хятадууд сарын хугацаатай виз авчихаад түр, зуны улиралд ажил хийдэг. Үндсэндээ улирлын чанартай ажлын байр монгол залуучууд биш гадны хүн ирж ажиллачихаад явдаг. Тиймээс жуулчлалыг аль болох долоо хоног, дээд тал нь 14 хоногоор аялуулдаг байх ёстой.
Мөн ажилчид оруулж ирчихээд бие биедээ дамжуулан ажил хийлгэдэг тал бий. Тиймээс оруулж ирсэн компани ажлынхаа байрыг тодорхой заасан хаяг, хяналттай, гадаад ажилчдаа хугацаанд нь гаргадаг байх ёстой. Хэрэв хугацаанаасаа нэг л хоног хэтэрвэл төлөх төлбөр нь нэг дахин нэмэгддэг байх хэрэгтэй. Энэ мэт их ажил дөнгөж эхэлж байна. Мэдээжийн хэрэг Хөдөлмөрийн яам байгуулаад л иргэд бүгд ажлын байртай болчихгүй. Аль аль тал нь хичээх хэрэгтэй.
-Хөдөлмөр нийгмийн гурван талт хэлэлцээрээр энэ жил хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хөдөлгөх хууль эрх зүйн гарцтай байгаа шүү дээ?
-Бид зөвшилцөнө. Гэхдээ яг эдийд төдийд гэж хэлж чадахгүй байна. Ямар ч гэсэн он дуустал энэ асуудал яригдахгүй байх.
Гурван талт хэлэлцээрийнхээ асуудалд бэлтгэл ажлаа хангаж байна. Уулзалтуудыг хийнэ. Тэгээд тодорхой үр дүн гарах байх. Хэлэлцээрийн багийн ахлагчаар орж ажиллахаар тогтсон. Нэг талаар бид өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, ард иргэдийн амьжиргааны түвшин ямар байна вэ, хүрч байгаа хүртээмж нь юу байна вэ, яавал инфляцийг хөөрөгдүүлэхгүй байх вэ зэрэг бодлогын чанартай асуудлыг Засгийн газраас шуурхай арга хэмжээ авч байгаа.
-Тэгэхээр гурван талт хэлэлцээрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг авч хэлэлцэх үү?
-Гурван талт хэлэлцээр бол бие биеэ шахах тухай асуудал биш юм. Гурван талаас хийж чадах бололцоогоо хайх, дундын сайн хувилбарыг олох л асуудал юм.
Дэлхийн эдийн засаг сайнгүй цаг үетэй бид уулзаж байна. Тиймээс бид өнөөдөр ний нуугүй хэлэхэд хөдөлмөрлөхийн төлөө бүгдээрээ ажиллая л гэж хэлэх байна.