Эцэг эхчүүд алдрай жаахан үрсээ ямар хүн болох бол гэж тааж суухынхаа оронд сайхан сэтгэлтэй, ухаантай, ёс суртахуунтай хүүхэд бид бүхэнтэй хамт өсөж торниж байна хэмээн сайн сайхан талаас нь итгэл үнэмшилтэйгээр бодож байх хэрэгтэй. Учир нь хүний далд ухамсраар бүх зүйл биелэлээ олж байдаг.
Хүүхэд хорвоод мэндэлсэн цагаасаа эхлээд хамгийн түрүүнд нүдээ нээгээд ээж аавыгаа олж хардаг. Энэ нь тэдний хувьд хамгийн том баяр баясгалан, аз жаргал нь байдаг. Хүүхдийг мэндэлсэн цагаас нь итгэл үнэмшлийн харилцааг тогтоох хэрэгтэй. Ингэснээр хүүхэд амгалан тайван байдлыг мэдэрдэг.
Хүүхдээ мэндэлсэн цагаас бүсгүй та ээж болсноо мэдрэх болно. Эх хүний үүрэг роль хүүхдийн амьдралд маш чухал. Аав нар эхнэр хүүхдээ тэжээхийн тулд ажилдаа улайраад гэр бүл, үр хүүхэддээ анхаарал тавьж чаддаггүй. Гэсэн ч гэр бүлийнхээ амин сүнсийг гартаа атгаж явдаг.
Бусад хүүхдүүдтэй харьцуулснаар өөрийнхөө хүүхдэд анхаарал тавих шаардлага гарч ирдэг. Гэхдээ энэ харьцуулалтаас ямар нэг дүгнэлт гаргах хэрэггүй. Гэр бүл нь сэтгэл зүйн эрүүл мэдрэмжийг хадгалахад тусалдаг. Энэ мэдрэмж нь зүгээр нэг бий болдоггүй.
Эр эм хоёр өөр хоорондоо сайхан байхдаа бус харин үр хүүхэдтэйгээ аз жаргалтай амьдрахад оршиж байгаа хэрэг. Хүүхдийг багаас нь хайраар өсгөх нь чухал байдаг. Энэ бүхнээс хүүхэд бусдыг хайрлах урлагт өөрөө аяндаа суралцах болно. Хайр бол хүнийг нигүүлсэнгүй болгож, сэтгэлд нь гэрэл гэгээ өгдөг агуу их далдын хүч юм.
Эх сурвалж:”Хань”