УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх гурав дахь асуудал нь Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн дөрөв дэх хэлэлцүүлэг байсан хэдий ч гишүүдийн ирц хүрээгүй гэх шалтгаанаас үүдэн гишүүдийн дунд нэлээн маргаан өрнөлөө.
Мөн МАН-ын гишүүд бүлэг байгуулах асуудлыг энэ удаагийн чуулганаар хэлэлцэхгүй мөртлөө чуулганы жагсаалтад ороогүй асуудлыг оруулж хэлэлцэн баталлаа гэсэн ярианаас хоёр намын гишүүдийн тэмцэл ширүүсэв. Ингээд гишүүдийн хэлсэн үгийг хүргэе. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин ”Бид ард түмний 40 гаруй хувийн төлөөлөл. Яагаад үүнийг өнөөдөр ярихгүй байгаа юм. Танай дарга нар энэ долоо хоногт ярина, эсвэл дараа долоо хоногт ярина гэсээр өдий хүрлээ. Хууль ярих гэж байгаа бол хуулийнхаа дагуу бүхнийг явуулъя. Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй асуудлыг хэлэлцэхгүй гэсэн. Гэтэл өнөөдөр өөрсдөө хүссэн юмаа хийлээ. Тэгсэн хэрнээ манай бүлгийн асуудлыг яагаад ярихгүй байгаа юм вэ? Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох тухай асуудал энэ удаагийн чуулганы дараалалд байгаагүй. Хүүхдийн мөнгийг бид эсэргүүцээгүй. Харин ч бид ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ өгч байсан 21000 төгрөгөө үргэлжлүүлээч гэж байгаа. Харин үүнийг яагаад хүлээж авахгүй байгаа юм вэ? Энэ асуудлаа хамтад нь яръя, Их хурлын дарга аа, Ерөнхий сайд аа. Бидэнд төрийн ажлыг гацаах сонирхол байхгүй. Тиймээс энэ хурлаа түр завсарлуулж, хойшлуулаад үүсээд байгаа асуудлаа яръя” гэлээ.
Гишүүн Р.Гончигдорж “Өмнөх Засгийн газрын төсвийн орлогын бүрдүүлэлт бодитойгоор дутаж байгаа. Буруутгаж байгаа юм биш. Орж ирэх ёстой орлого дутсан. Орлогоороо бид цалинжуулдаг, тэтгэврийг өгдөг энэ бүх зүйл хохирч байна. Хохирсон хүмүүс өнөөдөр Сангийн яаманд хандаад байгаа. МАН-аас нэр дэвшиж гарсан гишүүд бүлгээ байгуулаагүй асуудлаа олон янзын шалтгаанаар УИХ-ын үйл ажиллагааг гацаах байдалд оруулж байгаад харамсаж байна. Өнөөдөр УИХ хуульд заасан дүрмээрээ яваа. Хуульд юу гэж заасан гэхээр 24 цагийн дотор бүлгээ бүрдүүлнэ гэж заасан. Монгол Улсын төсвийн тодотголоо хийж, дутагдаад байгаа мөнгөн эх үүсвэрүүдээ эдийн засгийн, хөрөнгө оруулалтын арга хэмжээнүүдээ хийх цаг тулсан байна. Ардын намын гишүүд бүлэгтэй байх нь энэ олон асуудлын дээгүүр тавигдсан юм уу” гэв.
Гишүүн С.Эрдэнэ “Улс орны идэх хоол, өмсөх хувцас, өвлийг өнтэй давах уу, үгүй юу гэдэг ийм хариуцлагатай асуудлыг улс төрийнхөө аахар бүлэг гэсэн зүйлээр барьцаа хийгээд сууж байгаад МАН-ханд харамсаж байна. Монгол орон дулаан орон биш, 4 улиралтай. Цаг уурчид энэ өвлийг нэлээн хахир хүйтэн болно гээд анхааруулж байгаа. Үр тариа, өвөлжилт гээд, мөн яг энэ үед, тэтгэвэр, тэтгэмжээ тавих хугацаа 2 хоногоор хэтрээд явж байна. Танай нам бүлэгтэй л болж байвал бусдын өлсөж даарах хамаагүй юм байна. Сонгогчдын 40 гаруй хувь та бүхнийг ингэ гэж санал өгөөгүй байх. Бид цөөнх байхдаа хэзээ ч төсвөөр барьцаалж байгаагүй. Төсвөөр барьцаалсан түүх монголын сүүлийн 22 жилийн улс төрийн түүхэнд байхгүй” гэсэн юм.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт “МАН хууль зөрчөөд барьцааллаа гэж ярих юм. Ерөөсөө хууль зөрчөөгүй. Хамгийн ахмад настай нь УИХ анхдугаар чуулганы хуралдааныг даргална гэж цагаан дээр хараар бичсэн байгаа. Энэ зөрчигдөж УИХ-ын дарга томилогдсон. УИХ-д олон суудалтай нам бусад намуудтай зөвшилцөж УИХ-ын даргыг томилно гэсэн заалт зөрчигдсөн. Тиймээс манай нам 24 цагийн дотор бүлэг байгуулах бичгээ хууль бус даргад өгөөгүй, харин Тамгын газар өгсөн. Энэ асуудлаа Үндсэн хуулийн цэцэд өгсөн, одоо 2 сар болж байна. 14 хоногийн хугацаанд хэлэлцэх ёстой байтал мөн л хуулиа зөрчин хэлэлцэхгүй өнөөдрийг хүрлээ. Энэ мэт хууль зөрчсөн байдал УИХ-ын танхим, Үндсэн хуулийн Цэцэд ч явагдаж байна. Төсвийн хуулийг батлах гэж байгаа үйл явц ч мөн хууль зөрчөөд явж байна. Чуулганы хуралдаанд Г.Уянга, О.Баасанхүү нар орж ирсэн, картыг нь хийсэн гээд байна. Тэр хүмүүсийн барааг хармаар байна. Байхгүй хүнийг байгаа мэтээр ирц бүрдүүлэн хууль зөрчиж байна. Энэ асуудлыг бид яриад байна. Асуудал шийдэхдээ өөрсдийн эрх ашигт нийцэж байвал хуулийг зөрчөөд байж болдог байж болохгүй ээ” гэлээ.
Эцэст нь УИХ-ын дарга З.Энхболд Их хурлын дэгийн тухай хуулийг гишүүдэд сануулав. Өглөө хуралд ирсэн гишүүд картаа хийсэн бол өдөржин ирцэд орж байхаар шийдлээ. Ингээд техникийн болон картыг бүртгэлд оруултал түр завсарлага авах саналыг УИХ-ын дарга гаргаж, чуулган завсарлалаа.
Д.Сувд