Японы "Double Research & Development" компанийн инженерүүд гарын таван хуруугаар удирдах боломжтой компьютерийн хулгана зохион бүтээжээ. "Amenbo" нэртэй энэ шинэ төхөөрөмж үндсэн хулганаас салбарласан хуруунуудад зориулсан тусгай таван удирдлагын төхөөрөмжтэй. Эдгээр нь их биетэйгээ цахилгаан утсаар холбогдсон бөгөөд хөдөлгөөн мэдэрч, даралтын хүчийг таних чадвартай. Бусад ердийн мэдрэмжит төхөөрөмжтэй харьцуулахад ямар хуруугаар үйлдэл хийж байгааг яг таг мэдэрдэг гэнэ.
Шинэ хулгана 3D болон илүү нарийн үйлдэл шаарддаг мэргэжлийн программууд дээр ажиллахад тохиромжтой аж.
"Amenbo" хэзээ худалдаанд гарах нь тодорхойгүй байгаа юм. Учир нь зохион бүтээгчид бүтээлээ улам боловсронгуй болгохоор ид ажиллаж байна.