logo
1989 оны Хиллсборогийн хэрэгт цагдаа нарыг буруутгажээ

1989 оны Хиллсборогийн хэрэгт цагдаа нарыг буруутгажээ

2012/09/15
1989 онд Английн хөл бөмбөгийн түүхэнд байгаагүй эмгэнэлт явдал болж Ливерпүүл багийн олон олон фанатууд амиа алдсан хэрэг явдал болсон юм. Тэгвэл Их Британийн эрх баригчид Хиллсборогийн хэргийг дахин сөхөж, буруутай этгээдийг олон нийтэд зарласан байна. Тухайн үед Хиллдборо цэнгэлдэх хүрээлэнд Ливерпүүл багийн 20 мянга орчим хөгжөөн дэмжигчид Шефелд Вэнздэйбагтай халз тоглох Ливерпүүл багаа дэмжихээр хуран цуглаад байсан юм. Гэтэл тэмцээний үеэр гэнэт эмх замбараагүй байдал үүсч хүмүүс сандралдаж эхэлсэн юм. Цагдаа нар цэнгэлдэх хүрээлэнгийн төв хаалгыг нээсэн боловч үймж сандарсан хүмүүс цэнгэлдэх хүрээлэнгээс гарах гэж тэмцэлдсэнээс бие бие дээрээ гишгэн, шахцалдаж 96 хүн амиа алдсан юм. Тэдний ихэнх нь дарагдаж, шахцалдаж амиа алдсан байна. Эмгэнэлт явдлын бурууг цагдаа нар болон зохион байгуулагчдад тохоод байна. Учир нь цагдаа нар үймсэн олныг зохицуулж, аюулгүй байдлыг хангаагүй, хаалгыг түргэн нээж хүмүүсийг хурдан хугацаанд гаргаж чадаагүй. Тэмцээний зохион байгуулагчид хэмжээ даацаас хэтэрсэн их үзэгч оруулсан зэргээр буруутаад байгаа. Ерөнхий сайд Дэвид Камерун тэмцээний зохион байгуулагчид болон цагдаа нарын буруутай үйл ажиллагаанаас болж олон хүн амиа алдсанд уучлалт гуйжээ. Тэрээр анх удаа хохирогчдын ар гэр болон ард түмнээсээ уучлалт гуйжээ. Хууль хяналтын ажилчид 450 хуудас бүхий нотлох баримтыг бүрдүүлж, зохион байгуулагчид үймсэн олныг зохицуулж чадаагүй алдаа гаргасан гэж үзсэн байна. Цагдаа нар хөгжөөн дэмжигчдийг согтуу байсан. Хэт хөөрч доргисон байсан.Тэд зориуд эмх замбраагүй байдал үүсгэсэн. Цагдаа нарын шаардлагыг хүлээж аваагүй гэж үзэгчдийг буруутгаад байсан юм. Харин өнгөрсөн Лхагва гаригт тус эмгэнэлт явдалд цагдаа нар болон зохион байгуулагчид буруутай гэсэн шийдвэр гаргасан нь олны таалалд нийцжээ.
Shuum.mn 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш