logo
Египетийн 17 настай “эрдэмтэн” хаягдал хуванцарнаас био түлш гарган авчээ

Египетийн 17 настай “эрдэмтэн” хаягдал хуванцарнаас био түлш гарган авчээ

2012/09/15
Египетийн 17 настай ихэр охид хуванцар эдлэлээс био түлш гарган авах санаа олжээ. Үүнийгээ ч тэд туршиж эхлээд байна. Мөн шинэ санааныхаа талаар бусад үеийн хүүхдүүдэд сургалт явуулж буй аж. Тэдний үйлдвэрийн процесс маш энгийн. Эхлээд хаягдал хуванцар сав эдлэлийг тайрч жижиглэгч машинаар буталж үртэс болгоно. Дараа нь химийн урвал явуулна. Египетийн хуулиар эрдэм шинжилгээний лабораторид зөвхөн тухайн чиглэлээрээ Магистр эсвэл Докторын эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс ажиллах ёстой. Гэсэн ч Египетийн нийслэл Каир хотод байрлах эрчим хүч гарган авах институтын лабораторийн удирдлагууд эрсдлийг үл тоон шинжлэх ухаанд дуртай 17-хон настай охидыг ажиллуулахааар зориг шулууджээ. Тус лабораторид Кальцийн Бентонитыг ашиглан үртэс болгосон хуванцрыг био түлш болгох туршилт хийж байна. Ийм төрлийн түлш нь зардал багатай. Эрчим хүч бага зарцуулна. Түүхий эд нь ч хямд төсөр юм байна. Учир нь хаягдал хуванцар нь үнэгүй. Египет улс жилд 1 сая тонн хуванцар хаягдал бий болгодог байна. Азза Фаяадын туршилт амжилттай болбол байгаль орчинд тустай. Мөн өдөр ирэх тусам ховордож үнэ нь нэмэгдэж байгаа эрчим хүчний үүсвэрээ ч өөрсдөө хангаж болох юм байна. АНУ Египетээс бараг 30 дахин илүү их хог гаргадаг. Тэгэхээр түүний санаа аль ч улсад хэрэг болж болох юм байна. Цаашлаад байгаль дэлхийгээ хамгаалж, хоггүй байх эрмэлзэлтэй хүн бүрийн хувьд энэ нь тустай ажил юм. Азза Фаяад Европын залуу эрдэмтдийн бүтээлийн уралдаанд орж байр эзэлсэн байна. Одоохондоо түүний хувьд энэ нь хамгийн том урамшуулал шагнал. Гэхдээ багахан шинэ санаа дэлхийг өөрчилж болдог. Азза Фаяад багаасаа л хүн байгальд хэрэгтэй ямар нэг зүйл хийж бүтээхийг мөрөөддөг байжээ.
Shuum.mn 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш