Их британийн эмч нар гар хөлөө хөдөлгөж чаддаггүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж, компьютерийн хулгана болон гарыг нүдний хөдөлгөөнөөр удирддаг төхөөрөмж бүтээжээ. Уг төхөөрөмжинд хямд өртөгтэй видео камер суулгасан бөгөөд өөрийнх нь өртөг ердөө 65 доллар юм. Эрдэмтдийн ярьж байгаагаар уг төхөөрөмж нь нүдний хөдөлгөөнийг мэдрэгч болон 2 бичил камерын тусламжтай ажиллаж, тусгай програм хангамжийн тусламжтайгаар хүний үйлдэл хөдөлгөөнийг хийж өгдөг байна. Нүд цавчих хөдөлгөөнийг мөн мэдэрдэг байхаар програмчилжээ. Өөрөөр хэлбэл хүмүүс дарах гэж байгаа товч руугаа харахад л сум өөрөө аяндаа тухайн товчлуур дээр очно. Харин нүдээ цавчихад кноп дарагдах юм байна. Дэлхий дээр Паркинсоны өвчин буюу үе мөчний саажилтаас болж булчингаа хөдөлгөж чадахгүй болсон, нуруу нугасны гэмтэл, аваар ослоос болж гар хөлгүй болсон маш олон хүн байдаг. Эдгээр хүмүүст нүдээрээ хулганаа удирддаг төхөөрөмж хэрэг болох юм байна. Нүдний шилэнд байрласан 3 хэмжээст мэдрэмж нь нүд болон компьютерийн хоорондын зайг тодорхойлж байдаг аж. Лабораторийн оюутнууд нүдний төхөөрөмжийг ашиглан 1970-ад оны үеийн ширээний теннис буюу компьютерийн тоглоом тоглож туршиж байна. Тэдний ярьж байгагаар уг төхөөрөмжөөр 10 минут тоглоход л хурдан дасч гаршсан байна. Төхөөрөмж 1 ватт тогоор ажиллана. Тогоо утасгүй байдлаар авч болно. Тэгэхлээр заавал тогонд залгах, утаснаас уях шаардлагагүй юм байна. Эрдэмтдийн багийн ахлагч Абботын ярьж байгаагаар шинэ технологийг ашиглан хөгжлийн бэрхшээлтэй тэргэнцэртэй хүмүүс тэргэнцэрээ нүдээрээ удирддаг болох юм байна. Тэдний туршилт амжилттай болбол тэд бүтээгдэхүүнээ зах зээлд гаргана. Гараа хөдөлгөж чадахгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэд удахгүй оюун санаа болон харцны, хөдөлгөөнөөр хүссэн зүйлээ удирдаж чаддаг болох нь ээ.
Shuum.mn
Shuum.mn