logo
Санал асуулгаар Митт Ромни тэргүүлж байна

Санал асуулгаар Митт Ромни тэргүүлж байна

2012/09/15
Удахгүй болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд байгаа 2 эрхэмийн өрсөлдөөн ширүүсч, бие биенийхээ эсрэг дайралт хийсээр байгаа. Хамгийн сүүлд гаргасан Обамагийн санхүү эдийн засгийн бодлого үйл ажиллагаа, 4 жилийн өмнөхөөс дээр байж чадсан уу гэж асуусан судалгаанд чухал мужуудын нэг болох Охайо мужийн иргэдийн 37 хувь нь дээрдсэн гэж хариулсан. 44 хувь нь дордсон, 19 хувь нь урдныхтайгаа ижилхэн гэж хариулжээ. Гэхдээ үр дүнг цааш задлах юм бол намын үзэл баримтлалаас хамаарч өөр өөрөөр хариулжээ. Ардчилсан намыг дэмжигч сонгуулийн насны иргэдийн 55 хувь нь 4 жилийн өмнөхөөс дээрдсэн гэж хариулсан. Харин Бүгд Найрамдах намыг дэмжигчдийн 70 хувь дордсон гэж хариулсан. Бие даагчдын намыг дэмжигчдийн 33 хувь нь дээрдсэн, 49 хувь нь дордсон гэж хариулжээ. Тэгэхээр ихэнх сонгогчид Обамаг дэмжихгүй байна. Хот сууринд амьдардаг иргэдийн 48 хувь Обамагийн бодлогыг зөв гэж хариулсан. Жижиг хот дүүргийн оршин суугчдын 35 хувь нь Обамаг дэмжсэн. 36 хувь нь муу дүн тавьсан. Хот суурингаас алслагдмал газар амьдардаг оршин суугчдын 27 хувь нь мөн дэмжсэн хариулт өгсөн байна. Тэгэхээр хөдөө орон нутгийн дэмжигчид Митт Ромниг илүү дэмжиж байна. Харин хотын оршин суугчид Обамаг буюу Ардчилсан намыг дэмжиж байна. Сонгуулийн үр дүнд хамгийн их нөлөөлдөг мужуудын нэг болох Виржиния мужийн оршин суугчдын 32 хувь нь одоогийн АНУ-ын эдийн засаг муу байна. 68 хувь нь 4 жилийн өмнөхөөс дордсон гэж хариулжээ. Мөн намаар хуваавал Ардчилсан намыг дэмжигчид эдийн засгийн байдал сайн. Бүгд найрамдах намыг дэмжигчид бараг 100 хувь эдийн засаг дордсон гэж хариулсан. Бие даагчдын намыг дэмжигчдийн 73 хувь нь эдийн засаг муу байна гэж хариулсан. Үүнээс харахад Виржиния мужид Митт Ромни өндөр санал авах магадлалтай байна. Хүн ам ихтэй, чинээлэг давхарга ихтэй Флорида мужийн сонгогчдын 67 хувь нь АНУ-ын эдийн засаг нэг жилийн өмнөхөөс дээрдсэн. 31 нь дээрдээгүй гэж хариулжээ. Өөрөөр хэлбэл жилийн өмнө 39 хувь нь л эдийн засаг болж бүтэж байна гэж хариулж байсан байна. Жилийн өмнөхөөс яг эсрэгээрээ эргэжээ. Обамагийн эдийн засгийн бодлого жилийн өмнөхөөс дээрдсэн гэсэн дүн гарсан байна. Гэхдээ 4 жилийн өмнө эдийн засаг ийм хүнд байгаад аль нам, удирдагч буруутай вэ? гэсэн асуулатанд Обамагийн өмнөх эрх баригчид буюу Буш болон түүний тэргүүлж байсан Бүгд найрамдах нам буруутай гэж нийт сонгогчдын 57 хув нь хариулж байсан байна. Тэгэхээр Америкийн эдийн засгийн өсөлт удаашрилтай хүнд байгаагийн бурууг Обама дангаараа үүрэх ёсгүй юм байна. Бушийн бодлого АНУ-ыг мөнгөгүй, хүнд байдалд ороход нөлөөлсөн байх юм.
Shuum.mn 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш